Трахисан нь амны хөндий, залгиур хоолойн үрэвсэлт болон халдварт өвчнүүдийн эмчилгээний үр дүнтэй бэлдмэл бөгөөд бактерийн эсрэг өргөн хүрээний идэвхитэй үйлчлэлтэй, өвдөлтийг түргэн намдаадаг гурвалсан бүрэлдэхүүнт бэлдмэл юм. Насанд хүрэгсэд, хүүхэд аль аль нь ууж болно**.
Трахисан эмийн найрлагад хэсэг газрын үйлчлэлтэй антибиотек (тиротрицин), антисептик буюу үжил халдвар эсэргүүцэгч (хлоргексидин), өвчин намдаагч (лидокаин) орно. Тиротрицин нь бактерийн эсрэг өргөн хүрээний идэвхитэй (тухайн хэсгийн) антибиотик юм. Тиротрицин цусанд шимэгддэггүй, бие махбодод системчилсэн байнгын сөрөг нөлөө үзүүлдэггүй. Бусад антибиотикуудаас ялгаатай нь үйлчлэлийн тусгай механизмын ачаар бичил махбодууд тиротрицинд дасах хандлага хөгждөггүй. Хлоргексидин грам эерэг төдийгүй грам сөрөг бактериудын эсрэг өргөн хүрээний үйлчлэлтэй. Лидокаин -хэсэг газрын мэдээгүйжүүлэлт, өвчин намдаалтад хамгийн өргөн хэрэглэгддэг. Бусад өвчин намдаагч, мэдээ алдуулагчдаас (жишээ нь, новокаин) илүү олон тооны давуу чанартай. Ийм идэвхитэй бүрэлдхүүнийг хослуулснаар Трахисан нь амны хөндий, залгиурын үрэвсэлт болон халдварт өвчнүүдийн үндсэн эмгэг төрүүлэгчдийн эсрэг үйлчлэл, бактерийн эсрэг үйлчлэл, үжилгүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйлчлэл ба лидокаины ачаар маш хурдан өвчин намдаагч үйлчлэлийг багтаасан нарийн чиглэсэн 3 үйлчлэлтэй. Трахисаны үр дүнтэй, аюулгүй шинж чанарууд эмнэл зүйн туршилтуудаар батлагдсан.
Трахисан – хоолойн өвчин, үрэвслийн үеийн анхны тусламж!* Эмийг ууж хэрэглэж эхэлснээс хойш 2 цагийн дараа хоолойн өвчин намдсаныг өвчтөнүүдийн 70% тэмдэглэсэн байна**.
Трахисаныг 4 хүртэл насны хүүхдэд уулгахыг зөвлөхгүй.
1. Нагорная Н.В. ба бусад. Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүүхдийн чих хамар хоолойн эрхтэнүүдийн хурч үрэвсэлт өвчлөлд Trachsen, Decathilin хэсэг газрын эмүүдийн үр дүн ба нийцэх чанар, 2012; 6 (41).