Нууцлалын журам

Өмнөх үг

Өгөгдлийн нууцлалын журам нь танд манай сайтыг ашиглах үедээ хувийн өгөгдөлтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгнө.

Хэрэв та хэрэглэгчийн үйлчилгээ, маркетинг, зах сурталчилгаа, зах зээлийн судалгааг хийх зорилгоор манай үйлчилгээг авч хувийн өгөгдлийг ашиглах гэж байгаа бол бид танд нууцлалын журмыг танилцуулах болно.

Хянагч нь:

 

Alpen Pharma AG

Монгол улс дахь төлөөлөгчийн газар,

Энэбишийн гудамж, VIP төв,

Улаанбаатар 16091, Монгол улс,

 

Вэб: www.alpenpharma.mn,

Мэйл: data.protection@alpenpharma.com,

Утас: +976 911 44 840

 

Таны эрх

Сайтад орох эрх

Өгөгдлийг хамгаалах ерөнхий зохицуулалтын /ӨХЕЗ – GDPR / 15-р зүйлд заасан ёсоор та биднээс танд холбогдох хувийн өгөгдлийг боловсруулалтын талаар баталгаа шаардах эрхтэй. Хэрэв тийм бол та ӨХЕЗ-ын мөн зүйлд дурдсан мэдээллийг түгээх ба өөрийн өгөгдлийн мэдээлэлд орох эрх эдэлнэ.

Өгөгдлийг засах эрх

ӨХЕЗ-ын 16-р зүйлд заасны дагуу та өөрт хамаатай хувийн буруу мэдээллийг нэн даруй засах хүсэлт гаргах эрхтэй. Түүнчлэн боловсруулалтын зорилгыг харгалзан таны хувийн өгөгдөл дутуу байгаа бол гүйцээх эрхтэй ба үүнийг нэмэлт мэдэгдэл ирүүлэх арга замаар хийж болно.

Өгөгдлийг арилгах эрх

Та өөрт холбоотой хувийн өгөгдлийг нэн даруй арилгахыг шаардах эрхтэй. ӨХЕЗ-ын 17-р зүйлд заасан шаардлагыг хангасан нөхцөлд бид хувийн өгөгдлийг нэн даруй арилгах үүрэг хүлээнэ. Илүү тодорхой зүйлийг ӨХЕЗ-ын 17-р зүйлээс үзнэ үү.

Өгөгдлийн боловсруулалтыг хязгаарлах эрх

ӨХЕЗ-ын 18-р зүйлд заасны дагуу тодорхой нөхцөл байдалд та биднээс таны хувийн мэдээллийн боловсруулалтыг хязгаарлахыг шаардах эрхтэй байна.

Өгөгдлийг зөөвөрлөх эрх

ӨХЕЗ-ад заасны дагуу та өөрийн өгсөн хувийн өгөгдлийг энгийн, бүтцэд оруулсан, машинд уншигдах форматаар авах эрхтэй ба та биднээс таны өгөгдлийг өөр хянагчид саадгүйгээр шилжүүлэхийг шаардах эрхтэй. Энэ эрх нь ӨХЕЗ-ын 6  /1/, 9 /2/-р зүйлд заасан зөвшөөрөх мэдэгдэл, ӨХЕЗ-ын 6 /1/ б-р зүйлд заасан гэрээнд тулгуурлах ба боловсруулалтыг автомат хэрэгслээр үйлдэнэ.

Х – 2

Эсэргүүцэл гаргах эрх

Та ӨХЕЗ-ын 6 /1/ e ба f-р зүйлд заасан өөрт хамаатай мэдээллийг боловсруулахыг ӨХЕЗ-ын 21-р зүйлд заасны дагуу эсэргүүцэх эрхтэй. Энэ түүнчлэн эдгээр зүйлд заасан файлд оруулах үйлдэлд хамаарна.

Хэрэв бид таны хувийн өгөгдлийг шууд маркетингийн зорилгоор боловсруулах гэж байгаа  бол та ямар ч цаг үед уг маркетингийн зорилготой боловсруулалтыг эсэргүүцэх эрхтэй. Энэ нь түүнчлэн шууд маркетингийн зорилгоор файлд оруулах үйлдэлд хамаарна.

Дээд албан тушаалтанд гомдол гаргах эрх

ӨХЕЗ-ын 77-р зүйлд заасны дагуу та бусад захиргааны ба хуулийн эрхэд халдахгүйгээр дээд албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ танд хамаатай хувийн өгөгдөл ӨХЕЗ-ыг зөрчиж байна гэж та үзвэл таны энэхүү эрх таны оршин суугаа гишүүн улс, ажлын байр, эсвэл зөрчил гарсан газарт хэрэгжинэ.

Эрхийг хэрэгжүүлэх

Хэрэв та өөрийн эрхүүдийг хүсэж байгаа бол харилцах хаягт дурдсан мэдээллээр манай хянагчтай холбогдож болох ба харилцаа өөөр ямар ч хэрэгслийг ашиглаж болно. Хэрэв ямар асуулт байгаа бол бидэнтэй холбогдоно уу.

Серверийн лог файлууд

Таныг манай сайтал орох үед тус компани таны ашиглаж буй терминалын хэрэгсэл /үйлдлийн систем, дэлгэцийн тодролт, болон бусад хувийн бус өгөгдөл/ ба браузер /хувилбар ба хэлний тохируулга/ тухайлбал IP хаяг, сайтад орсон огноо ба хугацаа гэх мэдэлийг авч, боловсруулдаг программыг вебсайтдаа ажиллуулж, техникийн мэдээллийг хадгалдаг. IP хаяг бол таны терминалын хэрэгслээр интернет руу мэдээлэл илгээх ба татан авах үед бичигддэг тусгай тоо юм. Та манай вебсайтыг ашиглаж байхдаа таныг таних өгөгдлийг бидэнтэй хуваалцаагүй тохиолдолд манай үйлчилгээний провайдер уг IP хаяг хэнд харьяалагддагийг мэдэх боломжгүй. Үүнээс гадна хэрэглэгчийн эсрэг хуулийн зарга үүсгэсэн бол /вебсайтаар дайралт хийсэн үед гэх мэт/ түүнийг таньж болох ба мөрдөн байцаалтын явцад бид уг хэрэглэгч хэн бэ гэдгийг мэдэж авдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд бид танд тусгай IP хаяг өгсөн байх гэж санаа зовох хэрэггүй.

Манай үйлчилгээний провайдер боловсруулахдаа өгөгдлийг хувь этгээдийг таних боломжгүйгээр статистикийн зорилгоор ашигладаг ба бид ямар төрлийн терминалын хэрэгсэл, тохируулгыг вебсайтад орохдоо ашиглаж байгааг тодорхойлж, сайтаа сайжруулахад ашигладаг. Энэхүү статистикт хувь хэрэглэгчийг таних ямар нэг мэдээлэл ордоггүй. Статитистикт дагаж мөрдөх хуулийн үндэслэлийг ӨХЕЗ-ын 6 /1/  f-д заасан байгаа.

Түүнчлэн манай сайтад нэвтрэх таны техникийн боломж болон манай үйлчилгээний провайдерыг дайралтаас хамгаалах / илрүүлэхэд IP хаягийг ашиглаж болно. Харамсалтай нь, вебсайтын оператор ба хэрэглэгчдэд хохирол учруулах дайралт /сайтад орохыг саатуулах, өгөгдлийг тагнах, хортой програм – вирус тараах болон бусад хууль бус зорилгоор/ удаа дараа гарсаар байна. Ийм дайралтууд бидний хөлслөн авсан компанийн өгөгдлийн төвийг зөв үйл ажиллагаа, манай сайт ба түүний програмын хэрэглээ, вебсайтад орсон хэрэглэгчдийн аюулгүй байдалд хохирол учруулдаг. IP хаяг ба орсон цагийн мэдээллийг ийм халдлагаас хамгаалах зорилгоор боловсруулдаг. Энэхүү боловсруулалтын арга болон үйлчилгээний провайдерын арга хэрэгслийг ашигласнаар бид өөрийн вебсайтыг найдвартай ажиллуулах хууль ёсны ашиг сонирхлын үүднээс  манай сайтын хэрэглэгч хийгээд бидний эсрэг хууль бус халдлагаас сэргийлэх зорилготой юм. Ийм боловсруулалтын эрх зүйн үндэслэлийг ӨХЕЗ-ын ӨХЕЗ-ын 6 /1/  f-д заасан байгаа.

Хадгалагдсан IP өгөгдлийг /нэр хаяггүй болгох аргаар/ бид халдлагыг илрүүлэх ба хамгаалах үйл ажиллагаа дуусаж, хэрэггүй болмогц устгаж арилгадаг.

Х – 3

Cookies – Күүкиз

Бид күүкиз болон төстэй технологийг /түр хадгалалт/ өөрийн вебсайтдаа ашиглахдаа сайтын техникийн зөв ажиллагааг хангах, манай сайтыг хэрэглэгчид хэрхэн ашиглаж байгааг мэдэх ба браузерт тухайн хэрэглэгчийн байнга ашигладаг тохируулгыг хадгалах зорилготой юм.

Күүки гэдэг нь жижиг бичвэрийн файл бөгөөд браузер түүнийг таны компьютерт хадгалж, сайтад орох үед гаргаж харуулдаг. Хэрэв та манай сайтыг дахин ашиглавал эдгээр күүкизийг дахин унших болно. Күүкизийн янз бүрийн хугацаагаар хадгалдаг. Та ямар күүкизийг браузертээ ашиглахыг хэдийд ч тохируулж болно. Гэхдээ ингэснээр манай вебсайтыг зөв ажиллахгүйд хүргэж болзошгүй юм. Үүнээс гадна та күүкизийг хүссэн цагтаа арилгаж болно. Хэрэв та арилгахгүй бол бид таны компьютер дээр күүкиз хэр удаан хадгалагдахыг тохируулж өгнө. Энэ түр ба байнгын күүкиз гэж ялган үздэг. Түр күүкиз нь та вебсайтаас гарах буюу браузерээ хаах үед устана. Байнгын күүкиз нь бидний тохируулсан хугацаанд хадгалагдана.

Бид күүкизийн дараах зорилгоор ашиглаж байна:

-Манай вебсайтын үйлдлүүдийг ашиглахад тусалдаг техникийн хувьд шаардлагатай күүкиз /өөрөөр хэлбэл та хааш орсон буюу лог хийснийг хадгална/. Зарим үйлдлийг ийм күүкизгүйгээр хийх боломжгүй.

-Үйлдлийн күүкиз нь таны хүссэн тодорхой үйлдлийг техникийн хувьд гүйцэтгэхэд ашиглагддаг.

-Анализын күүкизийг хэрэглэгчийн байдлыг судлахад ашиглана.

-Гуравдагч этгээдийн күүкиз. Манай вебсайттай зохиоцж тодорхой үйлдэл хийхэд тусалдаг гуравдагч этгээдийн байрлуулсан күүкиз юм. Хэрэв та зарим сайтын күүкизийг хязгаарлах буву гуравдагч этгээдийн күүкизийг хаахыг оролдвол манай вебсайтыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй болох эрсдэлтэй. Күүкизийн тохируулгыг хамгийн түгээмэл браузерүүдэд хэрхэн хийх зааврыг дараах линкээс үзнэ үү.

·Google Chrome (support.google.com/chrome/answer/95647?hl=en)

·Internet Explorer (https://support.microsoft.com/en-us/help/17442/windows-internet-explorer…)

·Firefox (https://support.mozilla.org/en/kb/cookies-release-and-claim)

·Safari (https://support.apple.com/kb/PH21411?locale=en_US)

Харилцааны хэлбэр

Хэрэв та санал болгосон харилцааны хэрэгслээр мессеж илгээсэн бол бид таны бидэнд ирүүлсэн өгөгдлийг таны хүсэлтээр боловсруулна. Таны хүсэлтэд хариулах манай хууль ёсны эрх ашиг нь ӨХЕЗ-ын ӨХЕЗ-ын 6 /1/  f-д суурилсан болно. Хэрэв таны хүсэлт цаашлаад гэрээ байгуулахад хүргэвэл өгөгдөл боловсруулалтын үндэслэл нь ӨХЕЗ-ын ӨХЕЗ-ын 6 /1/  б-р зүйл болно. Таны хүсэлтийг гүйцэтгэсний дараа өгөгдлийг устгана. Хэрэв бид хуулийн шаардлагын дагуу өгөгдлийг урхт хугацагаар хадгалах хэрэгтэй бол зохих хугацаа дууссаны дараа өгөгдлийг устгана.

Ажлын өргөдөл

Биднийг сонирхож, манай компани болон тодорхой ажлын байранд өргөдөл гаргасанд бид сэтгэл хангалуун байна. Бид таны өргөдөлтэй холбоотой хувийн өгөгдлийг боловсруулахад хамаатай мэдээллийг дараах хэсэгт өгөхөд таатай байна.

Х – 4

Өргөдөлтэй холбоотойгоор таны бидэнд ирүүлсэн мэдээллийг бид та уг албан тушаалд хэр зэрэг тохиромжтой /боломжтой бол манай компани дахь өөр ямар ажилд тэнцэх/ байдлыг үнэлэх болон ажил авах эсэх үйл явцыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулдаг.

Таны хувийн өгөгдлийг боловсруулах хуулийн үндэслэл нь ӨХЕЗ-ын ӨХЕЗ-ын 6 /1/  f-д заасан манай хууль ёсны эрх ашгийг хэрэгжүүлэх явдал юм. Бидний ашиг сонирхол нь өргөдөл хүлээн авч, үнэлэх үйл явцыг хэрэгжүүлж, боломжит санал гомдлоос сэргийлэхэд оршино.

Өргөдөлд татгалзсан хариу өгсөн тохиолдолд өргөдөл гаргагчийн өгөгдлийг 6 сарын дотор устгах ёстой.

Хэрэв таныг өргөдөл хүлээн авах, үнэлэх үйл явцын дараа тухайн албан тушаалд авсан бол өргөдөл гаргагчийн өгөгдөл өргөдлийн өгөгдлийн системээс манай хүний нөөцийн өгөгдлийн систем рүү шилжинэ.

Зарчмын хувьд өргөдөл хүлээн авч, үнэлэх үйл явцыг зөв гүйцэтгэх ганц зорилгоор компанийн ажилтан шаардсан тохиолдолд таны хувийн өгөгдлийг гаргаж өгөх ёстой.

Гуравдагч этгээдэд өгөгдлийг задлах

Зарчмын хувьд бид манайд ирүүлсэн өгөгдлийг гуравдагч этгээдэд задруулдаггүй /ялангуяа зар сурталчилгааны зорилгоор/.

Гэхдээ энэхүү Интернэт хуудсыг ажиллуулах болон бүтээгдэхүүн / үйлчилгээний нөхцөлийг хангах зорилгоор бид үйлчилгээний провайдертай /боловсруулагч/ хамтран ажилладаг. Иймээс ийм үйлчилгээ үзүүлэгчид хувийн өгөгдлийг мэдэж авах боломжтой. Бид үйлчилгээ үзүүлэгчийг сонгон авахдаа маш болгоомжтой ханддаг ба ялангуяа өгөгдлийн хамгаалалт, аюулгүй байдалд анхаарч, өгөгдлийг боловсруулах ба хамгаалахад хамаатай хуулийн шаардлагын дагуу арга хэмжээ авдаг.

Европын холбооноос гадна өгөгдлийг боловсруулах

Бид таны хувийн өгөгдлийг ЕХ-н дотор болон Швейцарт боловсруулдаг. Швейцарын хувьд ЕХ-ноос 2000/518 тоот шийдвэр гаргаж, өгөгдлийн хамгаалалтын зохих түвшнийг тогтоож өгсөн. Гэхдээ манай зарим үйлчилгээний провайдерын залгалтын болон бусад тоног төхөөрөмжүүд өгөгдлийг ЕХ-ны гадна боловсруулдаг. Үүнийг залгалт/тоног төхөөрөмжийг ашиглахад хэрэгжүүлэх ёстой нууцлалыг хадгалах журмаар зохицуулна.

Бид Нууцлалын бамбай –Privacy shield хөтөлбөрт оролцох болон өгөгдлийг хамгаалах, аюулгүй байдлын зорилгоор үйлчилгээний провайдерээс авах арга хэмжээний хүрээнд өгөгдлийн хамгаалалтын зохих түвшнийг хангадаг.

Google Analytics

Бид өгөгдөл боловсруулах гэрээгээр Google ХХК-аас /Ампитеатрын гудамж, Маунтэйн Вью хот, Калифорни муж улс 94043, АНУ/үзүүлж байгаа үйлчилгээний хүрээнд Google Tag Manager Google Analytics хэрэгслийг ашигладаг. Захиалгыг боловсруулагчийн хувьд Google энэ зорилгоор cookies хэмээх таны компьютер дээрх браузерт байрладаг жижиг бичвэрийг хадгалсан файлыг ашигладаг. Энэхүү күүкиз нь таны ямар ямар сайтад орж байгаа, тухайлбал дараах мэдээллийг хадгална. Үүнд браузерын төрөл / хувилбар, ашиглаж буй үйлдлийн систем, үйлдлийн системийн тухай техникийн мэдээлэл, таны ашиглаж буй компьютерын браузер ба IP хаяг багтана.

Бид Google Analytics-ыг ашиглахдаа зөвхөн хэрэглэгч үл танигдах хэлбэрийг сонгодог. Энэхүү хэрэглэгчийн хувийн мэдээлэл үл танигдах байдал нь Google-ээс Европын холбоо ба ЕЕА-ын гишүүнд орнуудад мэдэгдэл өгсний дараагаас хэрэгжинэ. IP хаяг бүрэн хэлбэрээр зөвхөн АНУ-д байрладаг Google-ын серверт илгээгдэх ба тэндээс зөвхөн тусгай тохиолдолд гаргаж авч болно. Google-ын мэдэгдлээс үзвэл IP хаягийг байнгын өгөгдлийн хадгалалтад шилжүүлэхийн өмнө хувийн өгөгдлийг танигдахгүй болгодог байна. Илүү нарийн мэдээлэл авахыг хүсвэл Google-ын нууцлалын журмын талаар дараах линкээр орж үзнэ үү.

https://support.google.com/analytics/answer/6004245?hl=en.

Х – 5

Google Analytics бидэнд манай вебсайтын ашиглалтын статистик, хэрэглэгчдийн хүн амын үзүүлэлтэд холбоотой өгөгдөл, тэдний хандлага зэрэг мэдээллийг хувь хүн танигдахгүй байдлаар авах боломж олгодог. Түүнчлэн статистикийг цуглуулснаар бид манай сайтыг хэрэглэгчид хэрхэн олдог байдлыг тодорхойлж, хайлтын хэрэгслээ сайжруулах ба зар сурталчилгааны хүчин чармайлтаа дээшлүүлэхэд ашигладаг. Өгөгдлийг боловсруулснаар бид өөрийн вебсайтыг сайжруулах болон зар сурталчилгаа хийх хууль ёсны эрх ашгаа хэрэгжүүлж байгаа юм. Үүний хууль ёсны үндэслэл нь ӨХЕЗ-ын 6 /1/  f зүйл юм.

Google Analytics-ыг ашиглан хэрхэн сайжруулах талаар мэдээллийг дараах линкээр үзнэ үү.

https://tools.google.com/dlpage/gaoptout?hl=en.

Google AdSense

Тус вебсайт Google Inc–ын зар сурталчилгааны үйлчилгээнд нэгдэхийн тулд Google AdSense-ийг ашигладаг. Провайдер нь Google Inc бөгөөд  1600 Ампитеатрын гудамж, Моунтэйн Вью хот, Калифорни муж улс 94043, АНУ хаягт байрладаг.

Google AdSense нь хэрэглэгч сайтыг хэрхэн ашиглаж байгаад анализ хийхэд тусалдаг күүкиз хэмээх бичвэрийн файлыг таны компьютер байрлуулж ашигладаг.  Google AdSense түүнчлэн web beacon – бикон хэмээх үл үзэгдэх графикийг ашигладаг.  

Энэхүү вебсайтыг хэрхэн ашиглаж байгаа тухай күүкиз болон биконы /таны IP хаягийг оруулаад/ үүсгэж байгаа мэдээлэл болон зар сурталчилгааны форматын хүргэлтүүдийг АНУ дахь Google-ын серверүүд рүү шилжүүлж, тэнд хадгалдаг. Энэ мэдээллийг Google өөрийн түншүүдэд өгөх боломжтой. Гэхдээ Google таны IP хаягийг өөр ямар ч өгөгдөлтэй нийлүүлэхгүй байх болно.

Google AdSense-ын күүкизийг ӨХЕЗ-ын 6 /1/ f зүйлд суурилан хадгалдаг. Вебсайтын оператор нь сайт болон зар сурталчилгааг сайжруулах зорилгоор хэрэглэгчийн хандлагыг тандах хууль ёсны эрх ашгийн үүднээс анализ хийдэг.

Google AdWords / Conversion Tracking – шилжилтийг ажиглах

Тус вебсайт Google AdWords-ыг ашигладаг. AdWords нь 1600 Ампитеатрын гудамж, Моунтэйн Вью хот, Калифорни муж улс 94043, АНУ хаягт байрладаг Google Inc компанийн онлайн зар сурталчилгааны програм юм. 

Google AdWords-ын хүрээнд бид конверс тракинг хэмээх аргыг ашигладаг. Google дээр хэдийн байрлуулсан зар дээр сумаа дарахад конверс тракингийн күүкиз үүснэ. Күүкиз гэдэг нь хэрэглэгчийн компьютер дээр Интернет браузераас байрлуулж буй бага хэмжээний бичвэрийн файл юм. Эдгээр күүкиз нь 30 хоногийн дараа хүчингүй болох ба хэрэглэгчийн хувийн өгөгдлийг танихад ашигладаггүй. Хэрэв хэрэглэгч тус сайтын тодорхой нүүрүүд рүү орсон ба күүкиз нь хугацаандаа арилаагүй байгаа бол Google ба бид тухайн хэрэглэгч зар дээр дарсныг мэдэж, тийш нь чиглүүлэх болно.

Google AdWords-ын хэрэглэгч бүр өөр өөр күүкиз хүлээн авдаг. Күүкизийг Google AdWords-ын хэрэглэгчээр дамжуулан мэдэж авах боломжгүй. Конверс күүкизийг ашиглан цуглуулсан мэдээллийг AdWords-ын хэрэглэгчдийн статистик үүсгэж ямар хэрэглэгч конверс тракингийг илүү ашигладгийг мэдэж болно. Гэхдээ Google AdWords-ын ямар ч хэрэглэгч бусад хэрэглэгчдийг таних хувийн мэдээллийг авах боломжгүй. Хэрэв та тракингт оролцох хүсэлгүй байгаа бол та өөрийн хэрэглэгчийн тохируулга дахь Интернэт браузерын ашиглан Google Conversion Tracking күүкизийн ажиллагааг хааснаар ашиглахыг зогсоож болно.

Конверс күүкизийг сайт болон зар сурталчилгааг сайжруулах зорилгоор хэрэглэгчийн хандлагыг тандах хууль ёсны эрх ашгийн үүднээс хадгалдаг ба хуулийн үндэслэл нь ӨХЕЗ-ын 6 /1/ f зүйлд бий.

Х – 6

Та күүкиз байрлуулсныг мэдэхийн тулд өөрийн браузерт тохируулга хийж болох ба зөвхөн хувийн тохиолдолд күүкизийг зөвшөөрч болно. Өөрөөр хэлбэл тодорхой тохиолдолд күүкизийг хүлээн зөвшөөрөх буюу тэднийг бүрэн хасаж болох юм. Үүнийг браузерийг хаах үед күүкизийг автоматаар устгах тохируулгыг идэвхжүүлснээр хийж болно. Хэрэв күүкиз идэвхгүй болсон бол вебсайтын ажиллагаа хязгаарлагдаж магадгүй.

Google Remarketing / Double Click – хоёр дарах

Манай сайтуудад Google Analytics Remarketing програмыг Google AdWords ба Google DoubleClick хамтатган ашигладаг. Провайдер нь  1600 Ампитеатрын гудамж, Моунтэйн Вью хот, Калифорни муж улс 94043, АНУ хаягт байрладаг Google Inc компани юм.

Энэ программ нь Google AdWords ба Google DoubleClick хэрэгслүүдийн хооронд Google Analytics Remarketing-аар үүсгэсэн зорилтот бүлгүүдийн зартай холбогдох боломжийг олгоно. Ийм байдлаар сонирхолд хамаатай, хувийн шинжтэй зар сурталчилгааны мессежүүдийг таны өмнөх хэрэглээ болон хандалтад суурилан таны терминал руу /ухаалаг утас/ илгээх ба өөр терминал ч /таблет буюу компьютер/ байж болно.

Хэрэв та зөвшөөрөл өгсөн бол Google таны веб ба апп-ын браузерыг түүхийг энэ зорилгоор Google Account-тай холбодог. Ийм аргаар мөн адил хувийн шинжтэй зарын мессеж Google Account руугаа орох үед чинь таны хэрэгсэл дээр гарч ирна.

Энэхүү программыг дэмжихийн тулд Google Analytics хэрэглүүр Google-д хандсан хэрэглэгчийн IP-ыг түр хугацаагаар Google Analytics-ын өгөгдөлд холбож, хэрэглүүрүүд хоорондын зорилтот бүлгүүдийг тодорхойлж, бий болгодог.

Та хэрэглүүр хоорондын ремаркетинг / зорилтот бүлэг тодорхойлох үйлдлээс бүрэн гарах бол өөрийн Google Account-ыг хувийн шинжтэй зараас чөлөөлөхийн тулд дараах линкийг ашиглана уу:

https://www.google.com/settings/ads/onweb/.

Google Account-аас зөвхөн таны өөрийн зөвшөөрөлд үндэслэн өгөгдлийг цуглуулах ба Google дээр та зөвшөөрлөө өгөх буюу татгалзаж болно / ӨХЕЗ-ын 6 /1/ а/. Хэрэв өгөгдөл цуглуулах үйлдэл таны Google Account-ад ороогүй тохиолдолд /танд Google Account байхгүй эсвэл орохоос татгалзсан/ өгөгдөл цуглуулах үйл явц ӨХЕЗ-ын 6 /1/ f зүйлд суурилна. Энэ нь сайт руу хандагчдын хувийн мэдээллийг авалгүйгээ, зар сурталчилгааны зорилгоор анализ хийх вебсайтын операторын хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өгөгдлийг хамгаалах зохицуулалтын талаар Google-ын нууцлалын журмаас дараах линкээр үзнэ үү:

https://www.google.com/policies/technologies/ads/.

Flowplayer

Бид онлайнд санал болгож буй зүйлдээ видео оруулсан бөгөөд түүнийг http://www.flowplayer.com дээр хадгалсан тул вебсайтаас шүүд үзэж болно. Энэхүү үйлдэл нь ӨХЕЗ-ын 6 /1/ f зүйлд суурилсан. Бид өөрийн үйлчилгээг сайжруулж, хэрэглэгчдийн чадамжийг дээшлүүлэх хууль ёсны ашиг сонирхлын үүднээс ийм арга хэмжээ авдаг. Flowplayer АВ компани Шведийн Стокхольм хотод Риддаргатан 17В, 114 57 хаягт байрладаг.

Вебсайтад орсноор Flowplayer таныг сайтын дэд хуудас хандсан тухай мэдээллийг хүлээн авдаг. Та хэрэглэгчийн аккаунтаа ашигласан буюу аккаунт байхгүй байлаа ч ийм мэдээлэл Flowplayer-т ирнэ. Хэрэв та Flowplayer руу лог хийсэн бол таны өгөгдөл таны аккаунтад шууд хадгалагдана. Хэрэв та өөрийн хувийн мэдээллийг Flowplayer-тай холбоогүй байлгахыг хүсвэл та вебсайтад орохын өмнө Flowplayer-ыг хаах хэрэгтэй.

Х – 6

Flowplayer таны өгөгдлийг зар сурталчилгаа, зах зээлийн судалгаа ба/буюу вебсайтын дизайныг таны хэрэглээнд нийцүүлэх зорилгоор хэрэглэгчийн профайл байдлаар хадгална. Ийм үнэлгээг /сайтад ороогүй хэрэглэгчдийн хувьд хүртэл/ хийх нь эрэлтэд чиглэсэн сурталчилгаа хийх ба нийгмийн сүлжээний өөр хэрэглэгчдэд таны вебсайт дахь үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилготой. Та ийм төрлийн хэрэглэгчийн файл үүсгэхийг эсэргүүцэх эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд Flowplayer-т хандаж болно.

Flowplayer-т өгөгдөл цуглуулах болон боловсруулах зорилго ба хүрээний нэмэлт мэдээллийг Нууцлалын журмаас үзэж болно. Таны хувийн нууцлалыг хадгалах эрх ба тохиргооны нэмэлт мэдээллийг дараах линкээр авна уу:

https://flowplayer.com/privacy-policy

Нууцлалын журмыг хэрэгжүүлэх

Бид энэхүү нууцлалын журмыг байнга шинэчилдэг. Иймээс бид түүнийг үе үе өөрчлөх эрхийг эдлэх ба таны өгөгдлийг цуглуулах, боловсруулах, ашиглахад гарсан өөрчлөлтөөр апдейт хийдэг. Нууцлалын журмын одоогийн хувилбарыг дараах хаягт байнга байрлуулсан байгаа  alpenpharma.mn/mn/privacy-policy-mn.

 

Хэрвэ танд энэ Нууцлалын журмын талаар асуулт байгаа бол бидэнтэй дараах хаягаар байнга холбогдож болно.

E-mail: data.protection@alpenpharma.com