Бидний тухай

Альпен Фарм Монголд

Монгол дахь Альпен Фарм AG нь 2009 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2014 оноос хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, өнөөдөр Монгол улсын эмийн зах зээлд тэргүүлэгч компаниуд болох Монгол эм импекс, Моносфарм Трейд, Ази Фарма, Тэгш-Анар, Энто ,Монгол Фарм хамтран ажиллаж байна.

 

 

 

Компанийн ажилтнууд эмч төлөөлөгчөөс бүрддэг. Анагаахын дээд боловсролтой мэргэжилийн баг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот мөн Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа явуулдаг.Компанийн бүрэлдэхүүнд маркетингийн мэргэжилтэн болон харилцааны менежер орно.Манай ажилтнууд нь Монголын ард түмний эрүүл мэндийг сайжруулахын төлөө өдөр бүр санаа тавьдаг туршлагатай эмч,эм зүйч нар юм.

Одоогоор Альпен Фарм нь Монголын зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүний найдвартай ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.

Туршлагатай хамт олонтой эрч хүчтэй компани болох Альпен Фарм дэлхийн өнцөг булан бүрээс эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг Монгол улсын бөөний төв,эмнэлэг, эмийн сангуудад түгээх үндсэн гол үйл ажиллагаатай юм.