Бидний тухай

Эмийн хяналт

Фармаковижиланс

Манай компанийн эрхэм зорилго бол хүн бүрийн эрүүл мэндийг эрхэмлэж анхаарал тавих явдал юм. Тийм ч учраас өөрийн компанийн эм, эмнэлгийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр дүн, чанарын талаарх мэдээллийг цуглуулах нь бидний ажлын чухал хэсэг юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд чанарын баталгаа, эмийн хяналтын тогтолцоог бий болгосон бөгөөд энэ нь эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын талаарх гомдол болон сөрөг үр дагавар эсвэл үр дүн гараагүй байдлыг цаг алдалгүй илрүүлэх боломжийг олгодог юм.

Хэрэв манай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглээд сөрөг үр дагавар илэрсэн, үр дүн гараагүй  эсвэл чанарын асуудал гарсан бол Та дараах өөрт боломжит арга замаар бидэнтэй холбогдож мэдэгдээрэй:

  1. Утас 24/7: +9 769 11 44 840
  2. Имэйл : pharmacovigilance@alpenpharma.com

Юуны талаар Та мэдээлж болох вэ:

  1. Гаж нөлөө – тухайн эмийг хэрэглэсэн эсэхээс үл хамааран тухайн эмийг хэрэглэх үед тохиолдох хүсээгүй, гэнэтийн илрэл, шинж тэмдэг, эмгэг юм.
  2. Буруу хэрэглээ – эмийн бүтээгдэхүүний зааварт заасан хэрэглэх аргатай нийцээгүй эмийг санаатайгаар, зүй бусаар хэрэглэх.
  3. Бүртгэлгүй заалтаар хэрэглэх – эмийг бүтээгдэхүүний зааварт дурдаагүй заалтаар зориудаар хэрэглэх тохиолдол.
  4. Зохисгүй хэрэглээ – эмийн бэлдмэлийг удаан хугацаанд эсвэл  үе үе, санаатайгаар хэтрүүлэн хэрэглэж бие махбод, сэтгэл зүйд хортой нөлөө үзүүлэх үр дагавар гаргах.
  5. Үр дүн гарахгүй байх – батлагдсан заалтуудын хүрээнд хүлээгдэж буй фармакологийн үр нөлөө гарахгүй байх. Вакцины жишээ: өвчнийг урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийлгэсэн боловч тухайн өвчин илрэх.
  6. Мэргэжлийн үйл ажиллагааны явцад үзүүлэх нөлөө – мэргэжлийн болон мэргэжлийн бус үйл ажиллагааны үр дүнд тухайн эмийн бүтээгдэхүүний нөлөөнд өртөх.
  7. Тун хэтрүүлэх – эмийн бүтээгдэхүүний баталсан зааварт заасан эмийн тунг нэг удаагийн эсвэл хоногийн дээд тунгаас хэтрүүлэн хэрэглэхийг хэлнэ. Мөн тунг хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой хуримтлагдсан үр нөлөө үүнд хамрана.
  8. Санаандгүй эерэг үр дүн – эмийн бэлдмэл хэрэглэсний дараа өвчний явц сайжрах, шинж тэмдэг эдгэрэхэд хүргэсэн тооцоолоогүй эсвэл судалгаагаар тогтоогдоогүй, эмийн бэлдмэлийн санаандгүй эерэг үр дагавар.
  9. Эмнэлгийн алдаа – эмийн бэлдмэлийг бичиж өгөх, бэлтгэх, хэрэглэх явцад эмч, өвчтөн, хэрэглэгчийн зүгээс гарсан санамсаргүй алдааг хэлнэ.
  10. Сэжиг бүхий халдвар – гаж нөлөөтэй холбоотой эсвэл холбоогүйгээр тухайн эмээр дамжин халдвар дамжих.
  11. Жирэмсэн болон хөхүүл үед үзүүлэх нөлөө – жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн аливаа эм. Эмийн бодисын үр нөлөө нь жирэмслэхээс ч өмнө, жишээлбэл, эх эсвэл эцэг нь жирэмслэлтээс хамгаалах үед, эсвэл үр тогтох үед эцэг нь эм уухад ч илэрч болзошгүй.

 

Хэрэв танд бүтээгдэхүүний чанарын талаар мэдээлэл, хүсэлт байвал доорх имэйлээр илгээнэ үү.

quality@alpenpharma.com

 

Таны өгсөн бүх мэдээллийн нууц хадгалагдах бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй.