Хоолой өвдөж үзээгүй хүн бараг байхгүй бизээ. Гүйлсэн булчирхайн үрэвсэл болох тонзиллит нь хурц (ангин) ба архаг хэлбэртэй байна. Хэрэв жилд хоёр ба түүнээс дээш удаа ангинаар өвчилж байгаа бол архаг тонзиллит гэж нэрлэнэ. Энэ өвчин дархлааг бууруулж ханиад томуунд өртөмтгий болгож, зүрх, үе мөч бөөрний өвчний үед илэрдэг амь насанд аюултай өвчин өрнөх замыг тавьдаг тул маш хор хөнөөлтэй өвчин юм. Тэгэхээр бид гүйлсэн булчирхайндаа яаж тусалж чадах вэ?
Тонзилотрен Tonsilotren* – нь 75 гаруй жилийн турш ангин, гүйлсэн булчирхайн үрэвслийн тохиолдлуудад гүйлсэн булчирхайг эмчилж анагаахад тусалж буй Германы байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ нь үрэвсэл, хаван, хавдалт, өвдөлтийг бууруулж, гүйлсэн булчирхайн хамгаалалтын үүргийг нөхөн сэргээж, гүйлсэн булчирхайн томролыг арилгаж, хоолойн идээнээс гүйлсэн булчирхайн салст/ лакуныг чөлөөлж, тунгалгийн зангилаануудын хавдалт, улайлт үрэвслийг бууруулж бүх бие махбодын дархлааны системийг хэвийн ажиллагаанд оруулж гэмтсэн эдүүдийн нөхөн төлжилтийг түргэсгэж, ангина өвчин дахихаас сэргийлнэ.