Статистик мэдээллийн дагуу аарцагны эрхтэнүүдийн үрэвсэлт өвчнүүд (өндгөвч, сав, түрүү булчирхайн үрэвсэл г.м.) нь нөхөн үржихүйн (16-49) насны хүмүүсийн дунд хамгийн өргөн тархсан өвчлөл юм. Эдгээр өвчнүүд нь үргүйдэл, савны гадуур жирэмслэлт, сарын тэмдгийн хэм зөрчигдөл, наалданги, аарцаг таазны эрхтэнүүдийн архаг өвчин гэх мэт хүндрэл үүсгэдэг хүнд хэцүү, аюултай өвчнүүд юм.
Хэрэв үрэвсэл үүссэн бол эмчилгээг сонгохдоо мэргэжлийн үүднээс, бүх талыг хамарсан бүрэн дүүрэн чиг хандлагыг баримтлах хэрэгтэй. Эмчилгээний схем: эмчилгээний эхний өдрөөс цусны гүйдлийг нөхөн сэргээх, үрэвсэлд орших эсрэг биетийн агууламж концентрацийг нэмэгдүүлэх, үрэвслийн явцыг зогсоох, наалданги үүслийг зогсоох, арилгах үйлчлэл бүхий стрептокиназ 2,3,4 агуулсан эм бэлдмэлүүдийг (жишээ нь, Дистрептаз суппозитории лаа), эмгэг төрүүлэгчийг илрүүлэх тохиолдолд бактерийн эсрэг эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Мөн түүнчдэн дархлаа дэмжигч, мэдрэмтгий эмзэглэл өдөлт бууруулагч эм, шинж тэмдгийн эмчилгээ (өвдөлт, таталт намдаагч, өвчин намдаагч), эмэгтэйчүүдийн үтрээний флор- бичил ургал орчныг нөхөн сэргээх бэлдмэлүүдийг ашиглана.
Дистрептаз * нь фибринолитик буюу цусны бүлэнгийн үндсэн эх үүсвэр болдог фибрин уургийг задлах чадвартай стрептокиназ (15 000 МЕ), протеолитик стрептодормазыг (1250 МЕ) агуулсан ферментийн бэлдмэл юм. Дистрептаз нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөөтэй үйлчлэлтэй бөгөөд үрэвслийн үед цусны бичил эргэлтийг сайжруулж хаван, хавдалтыг арилгаж, бактерийн эсрэг эм дархлааны эсүүдийн нягтшил агууламж концентрацийг ихээхэн нэмэгдүүлж, үрэвслийн эх сурвалжийн үхсэн эсүүдийн лизис (лизисомд агуулагдах ферментүүдийн үйлчлэлээр үхсэн эсүүд гэмтэн, уусч алга болох), эргэн шингээгдэх (арилах, цэвэрлэгдэх) процессыг хурдасгаж, үүний зэрэгцээ эрүүл эдүүдийг хамгаалдаг3,4,6. Өвдөлтийн давхар шинж тэмдгүүд, шээх үеийн эмзэглэл зовиур, хөндүүр (лугшилт, чичрэлт, чинэлт, шээх үеийн өвдөлт, ойрхон шээс хүрэх, эсвэл шээс хүрч байгаа мэт худал мэдрэмж төрөх) нь 2,5-3 дахин хурдан арилдаг. Дистрептаз эмийг эмчилгээний горимоор хэрэглэхэд үрэвслийн хэт авиан шинж тэмдгүүд илүү хурдан арилах ба эмнэлэгт хэвтэх хугацааг 5 өдрөөр бууруулж, эрүүлжих, нөхөн сэргэх хугацааг 3 дахин түргэсгэдэг 2,4,5,6,12.
Дистрептаз эмийг хэрэглэснээр өвчин дахих, үргүйдэл үүсэх эрсдэл, эсвэл эсийн өвчлөлийн эрсдэл 70% хүртэл буурдаг нь маш чухал юм 2,4-6. Ийнхүү Дистрептаз эмийг үрэвслийн эмчилгээний горимоор хэрэглэснээр эмчилгээний үр дүнг 96 – 98% хүртэл дээшлүүлэх боломжийг хангана 2,4,5,6.
Проктологи буюу бүдүүн гэдэсний эмгэг, эмэгтэйчүүд, бөөр шээс бэлгийн замын өвчнүүд, арьс өнгө бэлгийн замын өвчин, мэс заслын дараахи эмчилгээ, түүний дотор хүүхдийн мэс заслын дараахи үед дистрептазыг амжилттай хэрэглэж байна 6,7,8,9,12.
Дистрептаз нь зөвхөн үрэвслийн цогц эмчилгээнд төдийгүй эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний уйланхай буюу хоргүй хавдар, үр хөндөлт, жирэмслэлт таслалтын дараахи эхэн үеийн нөхөн сэргээлт, хэвлийн хөндий ба аарцагны мэс заслын дараахи наалдангийг арилгах болон үрэвслийн эсрэг цогц эмчилгээнд өргөнөөр хэрэглэгдэнэ 6-9,12. Мөн түүнчлэн дистрептаз нь үжилт үрэвсэл, аарцагны эрхтэнүүдийн архаг өвдөлтийг арилгах буюу бууруулах, наалдангийн процессыг зогсооход өндөр үр дүнтэй үйлчлэлтэй 10,11.
Дистрептаз – үрэвсэл, наалданги, үргүйдлийн эсрэг эм.
Дистрептаз : шулуун гэдэсний лаа № 6:
Үйлдвэрлэгч “Биомед-Люблин” “Витвурня Суровиц, Щепинек Спулка Акция (Польш), р. с. № UA / 6931/01/01 2012.11.16
*- Эмнэлгийн болон Эмийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай мэдээлэл. Хэрэглэхийн өмнө заавартай танилцана уу. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
1. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд. Мэдээллийн товхимол № 334. 2013 оны 9-р сард шинэчлэгдсэн, www.who.int/mediacentre/factsheets/fs334/en/.
2. “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйлчилгээний клиник эмнэл зүйн протоколуудыг батлах тухай” Украин улсын Эрүүл мэндийн яамны 2003.12.15-ны № 582 тоот Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Украин улсын Эрүүл мэндийн яамны 2011 оны 12-р сарын 27-ны № 977 тоот Тогтоол. Украин улсын Эрүүл мэндийн яамны 2006.08.03-ны № 431 тоот “Түрүү булчирхайн архаг үрэвслийн үед эмнэлгийн тусламж үзүүлэх тухай эмнэл зүйн протокол” Тогтоол.
3. Дистрептазын савлагааны тэмдэглэгээ
4. В.А.Потапов ба бусад. Distreptaza – Архаг сальпингоофоритын хурц үрэвсэлтэй эмэгтэйчүүдийг бага аарцагны үрэвсэлт урвал ба цусны эргэлтийн зөрчигдлийн эмгэг генетикийн заслын асуудлуудын шинэ шийдэл. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, 2008 он; 4 (38).
5. В.А. Потапов ба бусад. Савны лейомиомтой эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварыг мэс заслын дараа нөхөн сэргээх стратеги, 2012; 10 (76).
6. B.M. Вентковский ба бусад. Хурц үе шатанд орсон аарцагны эрхтэнүүдийн архаг үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээний орчин үеийн тактик. Украин улсын Эрүүл мэндийн яам, 2009.
7. E.A. Литвинец ба бусад. Хламидийн халдвараар үндэслэгдсэн эрэгтэйчүүдийн өтгөний ялгаруулалтын хордлоготой үргүйдлийг эмчлэх. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, 2012; №1.
8. Т.И. Тамм ба бусад. Хурц парапроктиттой өчвтөнүүдийн мэс заслын шархыг Дистрептаз ашиглан тухайн хэсэг газарт эмчлэх нь, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, 2012; 3.
9. С.М. Онищенко ба бусад. Шулуун гэдэсний хүндрэлтэй хурц наалдангийн мэс заслын эмчилгээний алсын үр дүн. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, 2012; 3.
10. И.З. Гладчук ба бусад. Савны миом, эндометриозтой үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн мэс заслын эмчилгээний дараахи наалдангиас сэргийлэх. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, 2008 он; 35 (39) .
11. О.Ю. Щербак ба бусад. Түрүү булчирхайн хоргүй хэт томролын мэс заслын дараа шээс ялгаруулалтын эмзэглэлтэй (дизури) өвчтөнүүдийн цогц эмчилгээнд Дистрептазыг хэрэглэх нь. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, 2009; 4.
12. A.И.Шенчук ба бусад. Сальпингоофорит (савны гуурсан хоолой ба өндгөвчний үрэвсэл) өвчлөлтэй болон сарын тэмдэг алдагдсан нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эмчилгээг сайжруулах. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд. 2012; 10 (76): 1-8