Мэдээллийн төв

Cэдэвт олон улсын болж 2013

27.03.2013

2013 оны 3 сарын 27 Улаанбаатар хотод “Томуу томуу төст өвчин”ба “Чих хамар хоолойн өвчний орчин үеийн эмчилгээний арга барил”сэдэвт олон улсын онол практикийн бага хурал болж өндөрлөсөн.

Уг онол практикийн бага хуралд 600 гаруй эмч эм зүйн мэргэжилтнууд оролцон мэдлэгээсээ хуваалцав.Илтгэл тавихаар дотоодын болон гадаадын зочид уригдан оролцсон нь:

  • ЭХЭМҮТөвийн уушгины тасгийн эрхлэгч,монгол улсын хүүхдийн уушгины зөвлөх эмч клиникийн профессор,тэргүүлэх зэргийн эмч Д.Гэрэлмаа.
  • ДХУ компани(Герман)олон улсын харилцааны бүсийн менежер Казаков.В.
  • Украины Богомольцын нэрэмжит 4 р АУИС ийн хүүхдийн тэнхмийн профессор,анагаах ухааны доктор Митюряева.И.А.
  • Украины Винницийн Пироговын нэрэмжит Анагаах Ухааны Судалгаа Шинжилгээний Их сургуулийн чих хамар хоолойн тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор ,профессор Кищук.В.В нар орлцон сонирхолтой илтгэлүүдийг  тавив.

Онол практикийн хурлын төгөсгөлд асуулт хариулт тавигдан оновчтой хариулт тависан ,асуултад хариулсан эмч ,эм зүйчдэд үнэ бүхий зүйл дурсган оролцсон бүх хүмүүст сертификат гардуулав.