Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Тирозур (Tyrosur)

TYROTHRICINUM 
Engelhard Arzneimittel     D06A X08

Насанд хүрэгчид хүүхдийн шарх болон түлэгдэлтийн эмчилгээ 

Эмийн хэлбэр: 
Гадуур хэрэглэх нунтаг. фл. 5 г
Гадуур хэрэглэх нунтаг. фл. 20 г

Эмийн найрлага
Тиротрицин  1 мг/г

Туслах бодис: лактоз моногидрат, макрогол, коллоид цахиур усгүй

Эмийн хэлбэр: 
Гадуур хэрэглэх гель. 5 г, 1 туб хайрцганд.
Гадуур хэрэглэх гель  25 г,  1 туб хайрцганд. 

Эмийн найрлага
Тиротрицин  1 мг/г

Туслах бодис: цетилперидин хлорид, пропиленгликоль, карбомер, трометамол, цэвэр ус, этанол 96%.

Эмийн эмчилгээний бүлэг:
Хэсэг газар хэрэглэх антибиотик. Код АТС D06А Х08.

Заалт 
Бага зэргийн шүүстэй болон халдвар орсон арьсны өнгөц шарх (арьс болон салст бүрхэвчийн улайсан хагарсан шарх),  тиротрицинд мэдрэг эмгэг үүсгэгч бичил  биетүүд (халдварлагдсан экзем, арьсны идээт үрэвслүүд, түлэнхий).

Эсрэг заалт
Бэлдмэлд орсон аль нэг бүрдэлд хэт мэдрэг хүмүүс

Гаж нөлөө: 
Харшлын урвал өгч болзошгүй (халуун оргих).

Эмийн харилцан үйлчлэл:
Тохиолдол бүртгэгдээгүй

Хадгалалт: 15–25 °С хүүхдээс хол хадгална уу.

Эмийн хугацаа: 3 жил

Худалдаалах нөхцөл: жоргүй олгоно.

Фармакодинамика. Тиротрицин нь дотор хор үүсгэдэг агааргүйтэн спор үүсгэгч Bacillus brevis нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг янз бүрийн  болон шугаман полипептидын нэгдэл юм. Энэ нэгдэл нь 70-80% хүртэл хувийг тироцидин(үндсэн цикл декаптид)  20–30% грамицидин (нейтральный линейных пентадекапептидууд).
          
Ихэнхдээ грам эерэг нянгуудад идэвхтэй үйлчилдэг Staphylococcus aureus, Staphylococcus haemolyticus, Streptococcus pyogenes, Streptococcus viridans, Enterococcus faecalis, Diplococcus pneumoniae, Corynebacterium spp., Neisseria meningitides, зарим штамм Neisseria gonorrhoeae, трихомонад мөн зарим грам эсрэг нян,  Candida оролцуулан ихэнхи мөөгүүдэд.

Тиротрицин нь Clostrid болон зарим төрлийн бичил биетэд  тунгийн хамааралтай п бактериостатик болон бактерицид үйлчилгээ үзүүлдэг .
        

Нянгийн эсээс азот ба фосфат ялгарах нь бэлдмэлийг үр дүнтэй болгодог.  катионы идэвхжлээс хамааран тиротрицин нянгийн эсийн бүрхүүлийг задалдаг . Бэлдмэлийн үйлчилгээ нь зөвхөн эсийн өсөлт ба хуваагдалыг дарангуйлаад зогсохгүй  тироцидины нянгийн үйлчлэл нь нянгийн эсийн хананд шууд нөлөөлдөг.  Түүнээс гадна  грамицидин нь нянгийн мембранд  эсийн  катионон суваг үүсгэдэг ба   үүгээр кали алдаж ингэснээрээкатионы эсийн доторхи концентраци өөрчлөгдөн эсийн задралд хүргэдэг.Грамицидин нь цаашид эсийн амьсгалын хэлхээний фосфоржилтыг үгүй болгодог .
Тиротрицины бусад өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотикуудад үгүй онцгой үйлдлээс шалтгаалан уг бэлдмэлд дасал үүсдгүй байна.
Тирозур бэлдмэл гель/нунтаг шархыг ёроолоос цэвэрлэдгээрээ нөхөн төлжих процессыг түргэсгэдэг байна .

Фармакокинетик
Бодисын хамгийн өндөр нягтралтай хэсэг нь арьсны эвэрлэг давхрагт  болон шарханд илэрсэн  байна.

Гель: гэмтсэн хэсэгт өдөрт 2–3 раза удаа нимгэн түрхэнэ.Бага хэмжээний шарх болон биеийн ил хэсэгт буй арьсны үрэвслийг боож далдлах шаардлагагүй. Том хэмжээний гэмтэл болон байнга норж байдаг хэсэгт хамгаалалтын боолтыг 1-2 хонуулаад солих шаардлагатай.

Нунтаг: өдөрт 1–2 удаагэмтсэн хэсэгт цацан хэрэгцээтэй бол боолт тавих шаардлагатай .
Эмчилгээний үргэлжлэх хугацаа тухайн байдлаас шалтгаална.

Нүдний орчим хэрэглэж байхдаа болгоомжтой байх, нүд хорсох магадлалтай.
Бэлдмэлийг амаар хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тусгайлан заалт үгүй.

Хүүхдэд: шаардлагатай үед гель/нунтаг Тирозурыг нас харгалзалгүй хэрэглэж болно.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.