Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Проспан (Prospan)

Даарч хөрснөөс ихэнхдээ ханиалгадаг. Ханиалгах нь амьсгалын замыг цэвэрлэж хамгаалахад зориулагдсан бие махбодын эрүүл хариу урвал бөгөөд гэхдээ ихэнхдээ өтгөн цэр болон гуурсан хоолойн агшилт нь ханиалгалтыг саадтай болдог. Ийм үед ургамлын гаралтай Проспан бэлдмэл туслах ба зөвхөн цэр шингэрүүлээд зогсохгүй, гадагшлахад саад болж байгаа гуурсан хоолойн агчилтыг тавиулна.

Проспан* - Германд үйлдвэрлэсэн ургамлын гаралтай бэлдмэл, мөлхөө ногоон ороонгоны стандарт (зөвхөн Проспаны үйлдвэрлэлд зориулагдсан) хуурай хандаар хийдэг. Проспаныг бүх төрлийн ханиалганд хэрэглэнэ. Тамхичдийн ханиалганд хүртэл хэрэглэж болно.

Проспан ургамлын гаралтай бэлдмэл цэр гадагшлуулах, гуурсан хоолойн тэлэлтэнд нөлөөлнө. Проспан сироп нь сахар агуулдаггүй. Дээр хэлсэнчлэн Проспан цэрийг шингэлэн амьсгалын замаас гадагшлуулахын хамт гуурсан хоолойн булчингийн агшилтыг тавиулна.

Проспаны давуу чанар нь төрсөн нярайгаас өтөл насныхан хүртэл бүх насныханд хэрэглэх боломжтой.  Жимсний аятайхан амттай, олон хэлбэртэй: Сироп, уусдаг шахмал, дусаалга, нэг удаагийн шингэн хэлбэрүүдтэй.

Ханиалгаж байгаа бол Проспаныг сонгоорой.

Проспан шахмал: үйлдвэрлэгч Engellhard Arzneimittel (Герман) эмийн улсын бүртгэлийн гэрчилгээ F060617RO00919, F060617RO00875, бүртгэл нь 06.06.2017.

ХЭДЭРА ХЕЛИКС

Энгельхард Арцнаймиттель     R05C A16

Ханиалгаж байна уу? Проспан  уу!

Эмийн хэлбэр: 
Проспан® цэр ховхлох сироп
Хайрцаг дотроо хэмжих аягатай 100 мл сироп 1 ширхэг

Найрлага
Мөлхөө ороонгын  (5-7.5:1) 7 мг/мл хуурай ханд

Туслах бодис: Кали сорбат, ксантаны давирхай, сорбитолын 70% уусмал, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, интоорын амт оруулагч, нэрмэл ус.

Шингэн ханд: 30 % Этилийн спирт (эзэлхүүний).

Хэлбэр:
Проспан® цэр ховхлох уусдаг шахмал форте
Хатуу савлагаатай уусдаг 10 ширхэг, 2 савлагаанд тус бүр 5 ширхэг уусдаг 65 мг шахмал

Найрлага:
Мөлхөө ороонго (5-7.5:1) 65 мг

Туслах бодис: усгүйжүүлсэн нимбэгний хүчил, натри бикарбонат, усгүйжүүлсэн натрийн карбонат, маннитол, симетикон, натрийн давсны талст, натри цикломат, гурван натрит дигидрат, сорбит, глицеролгидрооксистеарат, макрогол, амт оруулагч.

1 ширхэг уусдаг шахмал нь 0,03 талхны нэгж агуулна. Энэ нь чихрийн шижинтэй хүмүүст ихдэх тун.

Хэлбэр:
Проспан® цэр ховхлох дусал
20 мл дусал. Дуслаар уух болон утлаганд хэрэглэнэ.

Найрлага:
Мөлхөө ороонгын хуурай ханд (5-7.5:1)

Шингэн ханд: 30% этилийн спирт 

Эмийн эмчилгээний бүлэг:
Цэр ховхлох бэлдмэл. Ханиалга бүхий өвчнүүдийн үед хэрэглэнэ.  код:  ATC R05C A16.

Эмийн үйлчлэл

Проспан нь мөлхөө ороонгын стандарт хуурай ханд бөгөөд түүнд агуулагдах сапонин шүүрлийг нэмэгдүүлэх, цэр шингэлэх, цэр ховхлох, агчил тавиулах, ханиалга намдаах зөөлөн үйлдэлтэй нь эмийн үйлдлийн хувьд болон эмчилгээний идэвхтэй нь батлагдсан эмийн бэлдмэл.  Мөлхөө ороонгын сапонины гликозид нь шүүрлийг нэмэгдүүлэх, мөн парасимпатолитик үйлдэлтэй болно. Цагаан мөгөөрс, уушигны хучуурын булчин дотор байх β2 рецептор идэвхжихэд адренерг нөлөө нь ихсэн, мөгөөрсний эсийн доторх Ca2+  багасан мөгөөрсний агчил тавигддаг. Үүний зэрэгцээ βрецептор  идэвхжсний дүнд II хэлбэрийн альвоёлын хучуур эд сурфактантыг ялгаруулах нь нэмэгддэг байна. Проспан нь амьсгалын төвийн үйл ажиллагаанд хэзээ ч нөлөөлдөггүй.

Эсрэг заалт
Фруктоз, эмийн найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүс

Бусад эмтэй харилцан үйлчлэх:
Проспаныг эмчилгээнд хэрэглэх бүхий л хугацаанд бусад эмийн бэлдмэлтэй харшиж байсан тохиолдол өдийг хүртэл гараагүй байна. Иймд бусад эмийн бэлдмэл үүний дотор антибиотиктой хавсран хэрэглэж болно.

Тун хэтрүүлэх:
Эмийн бэлдмэлийн хоногийн тунг (3 түүнээс илүүтэйгээр) хэтрүүлсэн үед дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинжүүд илэрч болно. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Хадгалах нөхцөл: 25С ° доош  хэмд , хүүхдээс хол газар хадгална.

Худалдаалах: жоргүй олгоно.

Цэртэй болон цэргүй хуурай ханиалгатай болон цэр ховхроход хүндрэлтэй амьсгалын замын хурц ба архаг өвчнүүд, бөглөрөлийн хам шинжтэй хурц болон архаг бронхит

ТУН:

Сироп
Нярай болон 1 нас хүртэлх хүүхэд:  2.5 мл-ээр өдөрт 2 удаа; 1-5 насны хүүхэд 2.5 мл-ээр өдөрт 3 удаа; 6-9 насны хүүхэд 5 мл-ээр өдөрт 3 удаа; 10-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 5 мл-ээр өдөрт 3 удаа ууна. Уухын өмнө лонхтой эмээ сайтар сэгсэрнэ.Уусны дараа заавал таглаж тавина. Нэг курс эмчилгээ нь нэг долоо хоног үргэлжилнэ. Эмчилгээний үр дүнг тогтвортой болгохын тулд 2-3 хоног үргэлжлүүлэн уухыг зөвлөж байна.

Уусдаг  шахмал
12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд өглөө 1 ширхэг уусдаг шахмал, орой ½ уусдаг шахмалыг (өдөрт мөлхөө ороонгын хуурай ханд бүгд 97.5мг ), 6-12 насны хүүхэд ½ уусдаг шахмалыг өдөрт 2 удаа (өдөрт мөлхөө ороонгын хуурай ханд бүгд 65мг )  ууна.

 Уусдаг шахмалыг өглөө, оройд нэг аяга 100-200 мл усанд уусгаж ууна. Эм уух ус халуун, хүйтэн ямар ч байж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч өвчтөн тус бүрт тогтоож өгнө.

Дусал
  1-3 насны хүүхэд 10 дуслаар өдөрт 3-5 удаа;

4-7 насны хүүхэд 15 дуслаар өдөрт 3-5 удаа;

7-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд  20 дуслаар өдөрт 3-5 удаа ууна.

Дуслыг хоолноос өмнө ууна. Бага насны хүүхдэд дуслыг усанд дусааж өгнө.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний байдлаас хамаарах боловч хамгийн багадаа долоо хоног үргэлжилнэ.

Эмчилгээний үр дүнг тогтвортой болгохын тулд эмийг өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2-3 хоног үргэлжлүүлэн уухыг зөвлөж байна.

Эмчилгээнд өөрчлөлт гараагүй тохиолдолд заавал эмчдээ хандана уу. Уухын өмнө сайтар сэгсэр!

Проспаныг уухын зэрэгцээ утлаганд хэрэглэж болно.

Утлаганд хэрэглэхийн тулд хүйтэн уур үүсгэдэг стандарт утлагын аппарат (нейбулайзер) ашиглана. Этилийн стиртийн гаж нөлөөнөөс сэргийлэхийн тулд утахдаа 1 : 2 хэмжээгээр усаар шингэлж хэрэглэнэ.

20-25 дуслыг тасалгааны хэмийн бүлээн усаар 1:2 харьцаагаар шингэлнэ. Өдөрт 3-5 удаа утна.

Проспаны дуслыг хэрэглэх хугацааг өвчний биеийн байдал, хүнд хөнгөн зэргээс хамааран тогтоох авч доод тал нь долоо хоног үргэлжлэх ёстой. Эмчилгээний үр дүнг тогтвортой байлгахын тулд үргэлжлүүлэн  2–3 хоног  уухыг зөвлөж байна.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд: Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд ямар нэгэн сөрөг нөлөө илэрсэн талаарх мэдээ тайлан байхгүй байна.  Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хийгдсэн судалгаа үгүй болно.

Проспан цэр ховхлох сироп нь чихэр, спирт, будагч бодис агуулаагүй. Мөлхөө ороонгын идэвхтэй үйлчлэх бодисыг шингээхийн тулд нийт эзэлхүүний 30% этилийн спиртийг ашигласан авч нь хатаах явцад ууршдаг болно.

4 хүртэлх насны хүүхдэд Проспан цэр ховхлох сиропыг зөвлөж байна.

Сиропыг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Сироп нь доороо тунадастай байж болно. Энэ нь эмийн чанарт өөрчлөлт оруулахгүй болно.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.