Циннабсин (Cinnabsin®)

Даарч хөрснөөс үүдэлтэй өвчний дийлэнх нь хамрын  ханиад шуухинаа юм. Шуухинаа нь гайморит болж хүндрэх нь бий. Ханиад, шуухинааг эмчлэх, түүний хүндрэлээс сэргийлэхэд Герман улсад үйлдвэрлэсэн байгалийн гаралтай хавсарсан бэлдмэл Циннабсин танд туслана.

Циннабсинийг 50 гаруй жилийн турш хамрын ханиад, хамрын дайвар хөндийн буюу гайморын хөндийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэсээр иржээ.

Циннабсины найрлага нь олон янзын үйлдэлтэй, салст бүрхэвчийн судасны үйл ажиллагааг хэвийн болгож, хамрын хамгийн гол үүрэг болох  өөрийгөө цэвэрлэх механизмыг нь идэвхжүүлэх замаар хамрын амьсгалыг хэвийн болгодгоороо  хамрын дусаалгуудаас  давуу талтай.

Циннабсин* нь хамрын амьсгалыг сэргээгээд зогсохгүй хамрын салст болон дайвар хөндийнүүдийн хөөнгийг буулгаж, нусыг шингэлэн хамар, түүний дайвар хөндийнүүдийн өөрийгөө цэвэрлэх үйлдлийг хэвийн болгодог.

Циннабсины өөр нэг давуу тал бол бие махбодийн дархлааг нэмэгдүүлэх замаар өвчний эдгэрэлтийг түргэсгэн, өвчнийг архагшуулахгүй байхад нөлөөлдөг. Циннабсин нь 2 болон түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгчид хэрэглэж болох эмийн бэлдмэл юм. 

Хамрын ханиад шуухинаа, гайморитын үед – Циннабсин.