Сэдэвт олон улсын онол практикийн бага хурал зохион

3.12.2015

2015 оны 11 р сарын 18 нд Улаанбаатар хотноо <Алпен Фарм Групп>ын төлөөлөгчийн газраас ‘’БАЙГАЛЫН ГАРАЛТАЙ ЭМИЙН БЭЛДМЭЛ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНААНД - БАЙГАЛЬ ЭХ БҮТЭЭЖ, УРЛАГ ЧИГЛҮҮЛЖ,ТУРШЛАГА ТӨГС БОЛГОДОГ’’ сэдэвт олон улсын онол практикийн бага хурал зохион байгууллагдлаа. Хуралд 450 эмч эм зүйчид оролцсон. Онол практикийн бага хурлыг нээж монгол улсын тэргүүлэх зэргийн эмч нар монгол улсад тархаж буй өвчлөлийн талаар: хүүхдийн уушгины зөвлөх эмч клиникийн профессор Д.Гэрэлмаа,клиникийн профессор АШУҮИС ийн нүд чих хамар хоолойн тэнхмийн эрхлэгч анагаахын шинжлэх ухааны доктор их эмч П.Ганчимэг,клиникийн профессор хүүхдийн мэдрэлийн тасгийн эмч БЗД ийн зөвлөх эмч Л.Мөнхтуяа нар үг хэлэв.Мөн уригдаж ирсэн зочид ОХУ ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх дипломын  дараах сургалтын тэнхмийн профессор анагаах ухааны доктор Холодова И.Н,Анагаах Ухааны доктор Москва хотын Н.Ф.Филатовын нэрэмжит УХКТ№13 эмнэлгийн хүүхдийн эмч Сырьева Т.Н,Анагаах Ухааны доктор Беларусь Улсын Анагаах Ухааны Их сургуулийн чих хамар хоолойн тэнхмийн доцент Сакович А.Р нар сонирхолтой илтгэлүүд тавьж өөрсдийн туршлагаас хуваалцав. Онол практикийн төгсгөлд харилцан ярилцаж оновчтой асуулт тавьсан эмч эм зүйч нарт  шагнал олгов