Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Трахисан (Trachisan)

Хэрэв халдвар хоолой руу чинь довтолж байгаа бол хамгаалалт болон тусламж хэрэгтэй. Сайн хамгаалалт бол дайралт гэдэг. Үүнд цаг хугацаагаар шалгагдсан Германы бэлдмэл –Трахисан туслана.

Трахисан  түүний найрлага дах тиротрицин, хлоргексидин, лидокаины тусламжтайгаар хоолойн халдварын эсрэг эмчилгээнд зайлшгүй хэрэгтэй: нянгийн эсрэг, үжилгүйжүүлэх ба өвчин намдаах үйлчлэлийг үзүүлдэг.

Тиротрицин нь хэсэг газарт үйлчилдэг антибиотик. Зөвхөн хэсэг газар үйлчилдэг учир ерөнхий цусны эргэлтээр шимэгдэхгүй сөрөг нөлөөгүй, салст цочроохгүй, гэдэсний бичил орчинд нөлөөлөхгүйгээр олон төрлийн нян, мөөгөнцөрт хөнөөлтэй: хлоргексидин- хамгийн өргөн хэрэглэгддэг үжилгүйжүүлэгч бөгөөд өргөн хүрээний үйлчилгээтэй,тиротрицины үйлчилгээг нэмэгдүүлэн үрэвслийг түргэн хугацаанд арилгана. Лидокаин- өргөн хэрэглэгддэг хэсэг газрын өвчин намдаагч учир өвдөлтөөс түргэн ангижруулна.

Өвчин үүсгэгчийн эсрэг үр дүнтэй удаан хугацаанд үйлчлэхийн тулд Трахисан шахмалыг шимж хэрэглэх хэрэгтэй. Хоолойн салстаар шимэгдсэн эмийг удаан байлгахийн тулд хэрэглэхийн өмнө, хэрэглэсний дараа 30 минут юм идэхгүй байвал илүү үр дүнтэй. Трахисан нь гааны аятайхан амттай ба сахар агуулаагүй, насанд хүрэгчид болон хүүхдэд 4 наснаас эхлэн хэрэглэж болно.

Трахисан-хоолойн өвдөлтөнд ТҮРГЭН ТУСЛАМЖ.

Трахисан шахмал: үйлдвэрлэгч Engellhard Arzneimittel (Герман) эмийн улсын бүртгэлийн гэрчилгээ F060617RO00698, бүртгэл нь 06.06.2017.

Engelhard Arzneimittel     

Хоолой өвдөхөд түргэн тусламж!

Эмийн хэлбэр: 1 блистерт 10  ширхэг шимж хэрэглэх шахмал ,  цаасан хайрцаганд 2 блистер агуулагдана

Эмийн найрлага
Тиротрицин  0,5 мг
Лидокаин гидрохлорид  1 мг
Хлоргексидин диглюконат  1 мг

Нэмэлт бодис: Сорбит, магни стеарат, гааны тос
1 шахмалд 0,609 грамм сорбитол / сахар орлуулагч/ агуулагдах ба энэ нь 0,057 талхны нэгжтэй тэнцэнэ

Эмийн бүлэг:
Хоолой залгиурын өвчлөлийг эмчлэх бэлдмэл R02A В52

Заалт
Амны хөндийн халдварт болон үрэвсэлт өвчин (гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, буйлны үрэвсэл) залгихад хүндрэлтэй үеүүдэд, амны хөндий, залгиурын мэс ажилбарын өмнө буюу дараа (шүд авах, буйлны мэс эмчилгээ, гүйлсэн булчирхайн мэс заслын эмчилгээ) хэрэглэнэ.

Эсрэг заалт
Бэлдмэлд орсон  бодисын аль нэгд мэдрэг хүмүүс хэрэглэж болохгүй. Фруктоза-н үл нийцэл. 4- с доош насны хүүхдэд  хэрэглэж болохгүй. 

Гаж нөлөө: 
Богино хугацаанд хэлний амтлах мэдрэмж буурах болон өөрчлөгдөх.Маш ховор тохиолдолд удаан хугацаанд хэрэглэсэн үед хэл, шүд, хиймэд шүд, шүдний пломб зэрэгт цайвар бор, шаргал өнгөр тогтоно. Энэ нь трахисаныг хэрэглэхээ больсоны дараа эсвэл амны хөндийг цэвэрлэсэний дараа хялбар арилна.
Трахисан тээврийн хэрэгсэл болон бусад механизмтай харьцахад нөлөөлөхгүй

Эмийн харилцан үйлчлэл:
тогтоогдоогүй. 

Тун хэтрүүлэх
Тун хэтрүүлсэний шинж тэмдэгүүд судлагдаагүй байна.

Хадгалалт:  25оС доош хэмийн дулаанд, хүүхэд хүрэхгүй, хуурай газар хадгална.

Эмийн хугацаа: 5 жил

Худалдаалах нөхцөл: Жоргүй олгоно 

Идэвхитэй бодисууд  нь нянгийн эсрэг үйлдэлтэй , хэсэг газрын өвчин намдаах үйлчилгээ үзүүлэх хавсарсан бэлдмэл юм.Тиротрицины үйлчлэх бодис нь гинжин хэлхээт болон  янз бүрийн эгнээний полипептид холимог юм.Эдгээр нь нянгийн эсрэг үйлдэлтэй.  Спор үүсгэдэг эндотоксинд нянгийн  морфологитой тиротрицины бүтэц ижил төстэй. Жишээ нь: Bacillus brevis . Холимог нь 20-30% грамицидин / алифатик саармаг пентадекапептид/, 70-80% хүртэл тиротрицин / шүлтлэг гинжин хэлхээт декапептид /  агуулна.

Тиротрицин фосфор , азот агуулсан нянгийн эсүүдээс дээрх бодисууд суллагдахыг идэвхижүүлдэг. Нянгийн эсийн бүрхүүлийн  осмос хоригийг алдагдуулна. Тиротрицин бичил биетний хуваагдал, өсөлтийг зогсоох,  нян устгах нөлөө үзүүлнэ.
Грамицидин нянгийн эсийн бүрхүүлийн катион зөөвөрлөх сувагт нөлөөлж эсийн доторх катионуудын концентрацийг бууруулж эс хайлах өөрчлөлтийг бий болгоно. Грамицидин нянгийн фосфоржин исэлдэх  болон эсийн амьсгалах үйлдлийг алдагдуулна.

Тиротрицины идэвхитэй бодис нь зарим мөөгөнцөр, нян , грамм савханцаруудад  үйлчилнэ. Candida albicans Хлоргексидин болон түүний давс нь грамм эерэг , сөрөг нянгуудын эсрэг өргөн хүрээний үйлчлэлтэй. Хлоргексидин бичил биетний эсийн бүрхүүлийн бүтцийг задалж үндсэн шинж чанарыг нь өөрчилдөг. Хлоргексидины хлорфилт бүлэг нь эсийн липопротеинт бүрхүүлийн задрал үүсгэж эсийн осмосын тэнцвэрийг алдагдуулна. Улмаар нянгийн эсийн пламзын бүтэц өөрчлөгдөнө.Зарим грамм сөрөг нянгийн исэлдэлтэнд нөлөөлөх ба харин микобактер, дермафитуудад ач холбогдол бага. Хлоргексидин вирус ,үршдэг мөөгөнцөр зэрэгт үр дүнгүй.

Лидокаин гидрохлоридын  амидын төрөл нь хэсэг газрын өвчин намдаагч юм. Бэлдмэл мэдрэлийн ширхэгийн натрийн сувгийн хоригийг идэвхижүүлсэнээр сэрэл дамжуулалт саатдаг. 
Трахисаныг хэт удаан хэрэглэснээр түүний нөлөөнд шүд,  амны хөндийн хэвийн нян , микрофлорын хүрээ өөрчлөгдөж  үр дүн нь буурч болзошгүй.

 

1 шахмалаар 2 цаг тутамд амны хөндийд уусгаж хэрэглэнэ. Хоногийн тун 12 оос дээш насны хүүхэд  болон насанд хүрэгчдэд-8 шахмал, 4 наснаас -12 хүртэлх насны  хүүхдэд-6 шахмал байна.

Өвчний шинж тэмдэг үгүй болсноос хойш 2-3 хоног үргэлжлүүлэн хэрэглэвэл үр дүн илүү сайн.

Хэрэглэснээс хойш 5 дахь  өдөрт өвчтөний биеийн байдал сайжрахгүй , шинж тэмдгүүд арилахгүй бол эмчийн зөвөлгөө авч эмчилгээг өөрчлөх шаардлагатай. Эмчийн зааваргүйгээр 14 хоногоос дээш хугацаагаар хэрэглэж болохгүй. 

Хүүхдэд: 4 –с доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй.

Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх нь: Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэл сөрөг нөлөө үзүүлэх талаар тэмдэглэгдээгүй байна.

Трахисан нь  сахар агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэж болно.

 0,69 грамм сорбитол нь   0,057 талхны нэгжтэй тэнцэнэ.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.