Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Тонзилотрен (Tonsilotren®)

Амьдралдаа ганц удаа хоолой нь өвдөж үзээгүй хүн энэ дэлхийд бараг үгүй гэхэд хилсдэхгүй байх. Тонзиллит – Анагаах ухаанд гүйлсэн булчирхайн үрэвслийг хэлнэ. Хурц (ангин),  архаг хэлбэр байна.  Жилд 2 болон түүнээс олон удаа хоолой өвдөхийг архаг гэнэ.
Ер нь хоолой өвдөх нь тийм ч гэмгүй хоргүй өвчин биш юм. Ангинаар өвдсний дараа хүний дархлаа сулран ханиад хүрэх нь олширч цаашлаад зүрх, бөөр, үе мөчний үрэвсэл гэх мэт аюултай хүндэрлийг үүсгэдэг. Тэгвэл гүйлсэн булчирхайг үрэвсүүлэхгүй байх боломж бий юу?

Тонзилотрен* - Герман улсад үйлдвэрлэсэн байгалийн гаралтай бэлдмэл бөгөөд 75 жилийн туршид гүйлсэн булчирхайн үрэвсэл болон архаг тонзиллитээр өвддөг хүмүүст тусласаар байна. Үрэвслийг намдаах, хаван болон өвдөлтийг анагааж, хавагнаж хөөсөн гүйлсэн булчирхай байгалийн гаралтай эмийн тусламжаар өөрийгөө цэвэрлэн хэвийн байдалдаа орон, үрэвсэж томорсон булчирхай багасаж, бие махбодийн дархлаа хэвийн болоход нөлөөлдөг. Мөн үрэвслээс  гэмтсэн салстын эдгэрэлтийг түргэсгэж, олон дахин хоолой өвдөхөөс сэргийлж чадна.

Тонзилотрены хүний биед сөрөг нөлөөгүй болон эмчилгээний үр дүнтэй байдал нь олон удаагийн эмнэлзүйн туршилтын дүнд нотлогдсон. Жич:

4 сарын завсарлагаатай  60 хоногийн 3 удаагийн курс эмчилгээний дараа уг өвчнөөр өвчилдөг хүүхдүүдийн 66,7% архаг ангинаар дахин өвчлөх хоногийн тоо буурч, IgA заалт ихсэж, гүйлсэн булчирхайн дархлаа эерэг тал руугаа болжээ.

  • Ангины дахилт 2,5 дахин буурсан.
  • Тонзилотрен хэрэглэж байх хугацаанд архаг тонзиллитын шинж тэмдэг 3 дахин багассан.

Тухайн бэлдмэлийг ангины эмчилгээ, гүйлсэн булчирхайн үрэвслийн дахилтаас сэргийлэхэд хэрэглэнэ. Тонзилотреныг буйлсны үрэвсэл (адениодит)-тэй хүүхдийн эмчилгээнд хэрэглэж байгаа болно. (Аденоидит) нармайн буйлсийн үрэвсэл бөгөөд энэ үед нус өтгөрч, хамар залгиурын салст хавагнаснаас хамар битүүрдэг.

Буйлс нь бусад булчирхайнуудын хамт тунгалгийн цагираг үүсгэн гаднаас орж ирэх өвчин үүсгэгчийг замаас нь барьж биемахбодыг өвдөхөөс хамгаалдаг үүрэгтэй.
Аденоидитийн үед юуны өмнө хамар залгиурын хаванг буулгах үрэвслийг намдаан, хамрын амьсгалыг сэргээн өтгөн нусыг шингэлж гадагшлах үйлийг сайжруулах хэрэгтэй байдаг.
Энэ тохиолдолд Тонзилотрен Циннабсиныг хавсран хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Тонзилотреныг яаж хэрэглэх вэ?

Хурц тонзиллит (ангина) -ын үед

Нас

Өвчний 1-2 хоногт                         

Бүрэн эдгэртэл

1-12 насны үүхэд                                        

Цаг тутамд 1 шахмалаар (8 шахмал)       

1 шахмалаар өдөрт 3 удаа

 

12 наснаас дээш, насанд хүрэгчид                                       

1-2 шахмалаар цаг тутамд (12 шахмал)

1-2 шахмалаар өдөрт 3 удаа

 

Архаг хэлбэрийн үрэвсэл

Тонзилотрен 1 шахмалаар өдөрт 3 удаа 60 хоног,  4 сар завсарлана.

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

***

***

 

 

 

 

***

***

 

 

 

 

***

***

 

1

- Сар

 

***

- Тонзилотрены курс эмчилгээ

 

 

- Эмчилгээний дундах завсарлага

 

Тонзилотрен шахмалыг 1 ширхэгээр өдөрт 3 удаа. Курс эмчилгээ 2 долоо хоногоос 2 сар хүртэл (эмчийн заавраар) хэрэглэнэ.

Хамар нармайн буйлсийн үрэвсэл Хамар нармайн буйлсийн үрэвслийг “Мэсгүйгээр анагаах” буюу Тонзилотрен+Циннабсин эмийн аргаар эмчилнэ. Курс эмчилгээ: Циннабсин 4 долоо хоног, Тонзилотрен 8 долоо хоног хэрэглэнэ.

Эмийг хэрэглэх заавар: Хоол идэхээс өмнө эсвэл идсний дараа 30 минут болоод шахмалыг шимж хэрэглэнэ.
3 хүртэлх насны хүүхдэд амны халбага усанд уусгаж өгч болно.Булчирхайн үрэвслийн үед гол нь курс эмчилгээг оновчтой бүрэн хийх хэрэгтэй.
Тонзилотрен хүүхэд ба насанд хүрэгчдэд хэрэглэхэд эвтэйхэн.

Тонзилотрен бэлдмэлийн тухай  дэлгэрэнгүй мэдээллийг :www.tonsilotren.de сайтаас үзэх боломжтой.

Тонзилотрен — ангин болон гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед.

Тонзилотрен шахмал: үйлдвэрлэгч ДХУ Arzneimittel (Герман) эмийн улсын бүртгэлийн гэрчилгээ F120517RO03019, бүртгэл нь 07.05.2017.

Эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцан эмчээс зөвлөлгөө авна уу.
Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.
Эмийг дур мэдэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

DHU     

Хурц болон архаг гүйлсэн булчирхайн үрэвслийн суурь эмчилгээ.

Эмийн хэлбэршахмал., № 60, 3 блист. 20 шахмалаар.

Найрлага:
Atropinum sulfuricum trit. D5  12,5 мг
Hepar sulfuris trit. D3  10 мг
Kalium bichromicum trit. D4  50 мг
Silicea trit. D2  5 мг
Mercurius bijodatus trit. D8  25 мг

Туслах бодисууд: лактоз моногидрат, сахароз, магния стеарат.

Эмийн бүлэг:
Гомеопат эмийн бэлдмэл. 

Заалт
Цочмог болон архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн мах томрох; мэс ажилбарын дараах нөхөн төлжилтөд

Эсрэг заалт
Бэлдмэлийг хромд хэт мэдрэг болон найрлагад орсон нэгдэлээс харшил өгдөг хүнд хэрэглэхгүй. 

Тун хэтрэх:  тогтоогдоогүй.

Гаж нөлөө: 
Зарим тохиолдолд хэт мэдрэгшил болон арьсанд тууралт гарч болзошгүй. Ийм тохиолдолд эмээ солих хэрэгтэй.Шүлс ялгаралт ихэсвэл эмийг зогсоох буюу тунг багасган эмчээс зөвлөгөө авна уу. Эмийг эхлэн хэрэглэхэд шинж тэмдэг хүндрэн биеийн байдал муудвал эмчээс зөвлөгөө авна уу.

Харилцан үйлчлэл
тогтоогдоогүй. Клиник судалгаанаас харахад Тонзилотрен хавсарсан эмчилгээнд 6.сайн тохирдог

Хадгалалт: 15- 25 °С хэмд хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.

Эмийн хугацаа: 5 жил

Худалдаалах нөхцөл: жоргүй олгоно

Гомеопатийн таван тусдаа бүрдлээс бүрдсэн нэгдэл нь залгиур болон хоолойгоор нэвтрэн орж буй вирус, нянгийн үрэвслийн янз бүрийн шатанд организмын өөрийгөө хамгаалах механизмыг эрчимжүүлнэ.

Тонзилотрены эмийн үйлчилгээ нь гомеопатийн бүтээгдэхүүний эмийн идэвхитэй үйлчлэлд суурилдаг1,2:

Atropinum sulfuricum
Өвчний янз бүрийн шатанд үйлчилдэг. Гүйлсэн булчирхайн хөвсгөр эдийн хаван, үрэвслийг буулгадаг,хоолойн өвдөлт,улайлтыг бууруулж халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэг.

Hepar sulfuris
Гүйлсэн булчирхайн хурц, архаг, дахилтат үрэвслийн үед тунгалгын цагираг орчим идээ үүсэх, шарх үүссэн үеийн эмчилгээнд үр дүнтэй. Hepar sulfuris булчирхайн хөвсгөр эдийн хаван үрэвслийг багасгаж өөрийгөө цэвэрлэх үйл явцыг түргэсгэн эдгэрэлтийг түргэсгэнэ .

Kalium bichromicum                                                                                                                    
Хамар залгиурын үрэвсэл болон хаванг бууруулна, загатнах халуу оргих эвгүй мэдрэмжийг багасгана, мөн томорсон булчирхайг багасгана.

Mercurius bijodatus                                                                                                                     
Томорсон гүйлсэн булчирхайн хэмжээг багасган тунгалгын зангилааны хаван үрэвслийг намдааж тунгалгын эргэлтийг эрчимжүүлдэг. Mercurius bijodatus цайвар шаргал өнгийн цэгнүүд,өнгөр үүссэн гүйлсэн булчирхайн үрэвслийн  архаг үед хэрэглэснээр 6 долоо хоногийн дотор залгиур болон тагнайн булчирхай,хүзүүний тунгалгын булчирхай мэдэгдэхүйц багасдаг.

Silicea                                                                                                                                
Цочмог болон архаг явцтай үрэвслийн үед дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлнэ.Гэмтсэн эд эсийн эргэн сэргэх явцыг түргэсгэнэ. Silicea идээт үрэвслийн үед үйлчилгээ сайн эдгэрэлтийг хурдасгана. Silicea бие эрхтний эсэргүүцлийг дээшлүүлж өвчний дахилтыг бууруулна.    

Ийм учраас, Тонзилотрен –ангин ба архаг гүйлсэн булчирхайн үрэвслийн  үед  дархлаа дэмжих мөн эдийн сэргээлт үзүүлэх чадвартай 4,7,8,9. Тонзилотрен хоолой залгиурын тунгалгын цагирагийн үрэвсэл, архаг цочмог үрэвсэлд хэрэглэхээс гадна хоолойн мах авах мэс ажилбарын дараа хэрэглэнэ. . Тонзилотреныг хүүхэд насанд хоолой өвдөн хоолойн мах томорсон үед хэрэглэхэд үр дүнтэй 3.Тонзилотрен нь найрлагандаа орсон 5 өөр бүтээгдэхүүнээс шалтгаалан  үйлчилгээний цаг хугацаа,байрлал өөр учир анхны илрэх шинж тэмдгээс эхлэн архаг болон дахилтын эмчилгээнд үр дүнтэй.  

Тонзилотрен үрэвсэл,өвчин намдаана7, булчирхайн хамгаалах үүргийг сэргээх ба дархлааны хэвийн үзүүлэлтийг зааж8, эдийг нөхөн төлжүүлнэ4.

Boericke W. Pocket Manual of Homoeopathic Materia Medica comprising the Characteristic and Guiding Symptoms of all Remedies (Clinical and Pathogenic). 9th ed. New Delhi: B. Jain Publishers; 1991.
Keller K, Greiner S, Stockebrand P. Homöopathische Arzneimittel. Materialien zur Bewertung. Frankfurt/Main: Govi-Verlag; 1995.
Friese KH, Timen GE, Zabalotnyi DI. [Homeopathy in children with nonstreptococcal tonsillitis]. Der Kassenarzt 2006;6:40-42.
Instruction for Medical Use of Tonsilotren Medication.
Ministry of Health of Ukraine, Informational Letter N0. 38, 2009.
S.B. Bezshapochny et. al., Otorhinolaryngology Journal, 6, 2009, Pages 74-81.
O.F. Melnikov et.al., O.F. Melnikov et.al., Otorhinolaryngology Journal, 6, 2008, Pages 37-41.
O.F. Melnikov et.al., Otorhinolaryngology Journal, 2, 2006, Pages 36-38.
O.F. Melnikov et.al., Otorhinolaryngology Journal, 2, 2008, Pages 47-50.

Өвчний хурц үед :  3-12 насны хүүхэд цаг тутамд 1 шахмалаар (өдөрт 8 илүүгүй) эхний 2 хоног сайжиртал; дараа нь 1шахмалаар өдөрт 3 удаа; насанд хүрэгчид болон 12 дээш насны хүүхдэд цаг тутам 1 шахмалаар (12 шахмалаас илүүгүй) эхний 2 хоног; дараа өдөр тутам 1-2 шахмалаар өдөрт 3 удаа.

Хурц үе намдахгүй болон сайжрахгүй бол эмээ ууж дуусаад 2 хоногийн дотор эмчээс зөвлөлгөө аван эм солих эсвэл хавсарсан эмчилгээ хийх хэрэгтэй.

Архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл болон хоолойн мах томорсон үед хүүхдэд  3 -12 нас 1 шахмалаар өдөрт 3 удаа, насанд хүрэгчид болон 12 наснаас дээш  1-2 шахмалаар өдөрт 3 удаа. Эмчилгээг 4-6 долоо хоног үргэлжлүүлэх.

Архаг дахилттай гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг хэд дахин хийвэл зохилтой (эмчтэй зөвлөсний дараа).

Шахмалыг хоолны өмнө буюу хоолны дараа 30 минут болоод аман дотор уусгаж хэрэглэнэ 3 хүртэлхи насны хүүхдэд хэрэглэх бол жижиглэн хэрэглэж болно.

Анхааруулга:

Эмч тань таныг сахарозын төрөлд хэт мэдрэг гэсэн бол заавал зөвлөгөө авна уу.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй адил жирэмсэн болон хөхүүл ээж нарт хэрэглэхэд эмчийн зөвлөгөө авна уу.3 хүртэлх насны хүүхэд болон бамбай булчирхайн өвчтэй  хүмүүс хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.