Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Киндинорм Н (Кindinorm N)

DHU     N06B X20

Аз жаргалтай амжилттай хүүхэд хүмүүжүүлэх орчин үеийн арга!

Эмийн хэлбэр:
Флаконд 10гр г мөхлөг хэлбэртэй  № 1

Найрлага:
Chamomilla dil.D12  25 мг/10 г
Kalium phosphoricum dil. D6  25 мг/10 г
Staphisagria dil. D12 25 мг/10 г
Valeriana dil. D6  25 мг/10 г

Бусад найрлага: сахароза.

Эмийн бүлэг:
Гомеопат эмийн бүлэг. Код АТС N06B X20.

Эмийн үйлдэл:
Гомеопатийн нийлмэл бэлдмэл нь хүүхэд болон насанд хүрэгсдийн сахилга болон биеэ авч явах талд хэвийн бус байдлыг засахад зориулагдсан.Бэлдмэлийн идэвхитэй бодис нь хэвийн биш байдлын шинж тэмдгүүдийг багасгана : анхаарал сарних, хэт хөдөлгөөнтэй, дуулгаваргүй, хичээл сурлагандаа муудах, нойрны өөрчлөлтүүд ба биеийн ерөнхий байдал сулрах.Уг эмийн бэлдмэл нь өвчтөнийг тайвшруулан сэтгэцийг хэвийн болгоно.

Эмийн заалт
Хүүхэд болон насанд хүрэгсдийн биеэ зөв авч явах тал дээр гарч буй сөрөг үйлдлүүдийг хэвийн болгох: нойр өөрчлөгдөх,тогтворгүй болох,анхаарал төвлөрөхгүй байх,хичээл ажил дээр амжилтгүй байх.

Эсрэг заалт
Эмийн найрлаганд буй аль нэг бодисоос харшил өгдөг бол эмчтэй зөвлөнө үү.

Гаж нөлөө: 
Харшлын гаралтай өөрчлөлт илэрвэл эмийг зогсоож эмчид хандана уу.

Бусад эмийн бодист харшлах: 
Бусад бүлгийн эмүүдтэй хамт хэрэглэхэд харшлах зүйлгүй.

Тун хэтрэх: 
тогтоогдоогүй. Тун хэтрүүлсэн тохиолдолд гаж нөлөө илрэх магадлалтай..

Хадгалах горим: Тусгай нөхцөл үгүй . Хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална уу

Эмийн хугацаа: 5 жил

Худалдаалах нөхцөл: жоргүй олгоно

Хүүхдэд 1-5 насанд:2 мөхлөгөөр өдөрт1-3 удаа.

Хүүхдэд 6-11 насанд: 3 мөхлөгөөр өдөрт 1-3 удаа.

Хүүхдэд 12 наснаас дээш болон насанд хүрэгчид: 5 мөхлөгөөр өдөр 1-3 удаа.

Эмийн уух давтамжийг биеийн байдалд эерэг үзүүлэлт гарсан үед цөөлж болно. Мөхлөг эмийг .Хоол идсэний дараа буюу хоолны өмнө 30 минутад шүлсээрээ уусган хэрэглэвэл зохимжтой.
3 нас хүртэлхи хүүхдэд бага зэрэг усан уусган өгч болно (цайны халбага усанд).

Курс эмчилгээг эмч тодорхойлно; ихэнхидээ 8 долоо хоног үргэлжилнэ.8 долоо хоног уугаад үр дүнгүй байвал эмчээс зөвлөгөө авна уу .

Гомеопатийн бэлдмэлийг анхлан хэрэглэж байгаа эхний үед бие суларч болзошгүй  . Энэ үед эм хэрэглэхээ зогсоон эмчид хандана уу.

Бэлдмэл нь сахароз агуулдаг тул . Ховор тохиолддог сахароз фруктоз задалдаггүй өвчтнүүдэд хэрэглэхийг хориглоно.

Хүүхэд:1-6 насны хүүхдэд эмийн үр дүн болон аюулгүй байдлын судалгаа хангалтгүй учир хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 1-6 насны хүүхдэд хэрэглэх тохиолдолд заавал эмчтэй зөвлөнө үү.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд: Эхэд зайлшгүй хэрэгтэй болон хүүхэд урагт ямар нэг гаж нөлөөгүй гэж эмч үзсэн үед хэрэглэж болно. Жирэмсэн хөхүүл эхчүүдэд эм хэрэглэх хориотой гэдэг үүднээс хэрэглэхийг зөвлөхгүй.

Машин болон бусад хөдөлгүүрт: механизмтай ажиллахад нөлөөлөхгүй.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.