Исла Минт/Исла Моос (Isla Mint/Isla Moos)

Хоолой сөөх, хяхтнах, тэр ч байтугай дуу гарахаа болих нь хүн бүрт тохиолдож болох байдал. Хүн бүрт дуу хоолой хэрэгтэй! Гэвч дээрхи нөхцөл байдалд яаж хоолойгоо хэвийн байдалд буцааж оруулах вэ? Дууны хөвчний үрэвсэлт өвчний шинж тэмдгүүдийг хурдан арилгах зориулалттай, исланд хөвдөн суурин дээр үндэслэн бүтээсэн ISLA® – пастил нь хоолойн салст бүрхэвчийг чийглэж, эрүүлжих төлжихөд тусална. 

Энэ бэлдмэл хамгаалалтын (өөрөөр хэлбэл салстыг хучиж бүрхэн чийгшүүлнэ), нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, дархлаа чиглүүлэн дэмжигч үйлчлэлтэй.

Ийм шинж чанараараа ISLA® амьсгалын замыг чийгшүүлж, тайвшруулан, сөөх, хэржигнэх, загатнах, халуу оргин хорсох зовиурыг арилган, сөөж хаагдсан хоолойг эрүүлжүүлж төлжүүлнэ. Үрэл шахмалаас ялгаатай нь пастил сахаргүй бөгөөд буйл болонтагнайны салст бүрхэвчийг гэмтээхгүй. ISLA® бэлдмэлийг насанд хүрсэн хүмүүс, 4-өөс дээш насны хүүхэд ууж хэрэглэж болох ба төвөнх, залгиур хоолойн үрэвсэл, хоолой сөөх, дууны хөвчийн өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс, цаг уурын таагүй нөхцөлд (хүйтэн, халуун, тоос шороотой нөхцөлүүд г.м.) ажиллаж буй хүмүүс хэрэглэх заалттай. ISLA® нь хуурай, цочроосон ханиалга, түүний дотор харшлын гаралтай ханиадны үед тустай. 

ISLA® – хоолой сөөх, сөөнгөтөх, паргих, харгих, хуурай цочроосон бүгшсэн ханиалгад хэрэглэнэ”.