Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Исла Минт/Исла Моос (Isla Mint/Isla Moos)

CETRARIA ISLANDICA     

Engelhard Arzneimittel     

Хоолой сөөнгө, хуурайших, ханиад томуунаас шалтгаалан хоолой цочрохыг эмчлэх бэлдмэл

Исла Минт эмийн хэлбэр: 
Пастила, 100мг, 30 ширхэг, 1 блистерт 10 ширхэг , хайрцагандаа 3 блистер савлагдана .

Эмийн найрлага
Исландын хөвдний усан ханд/ 2-4:1/ 100мг
Нэмэлт бодис: Сорбитын уусмал /70%, талстгүй/, гуммиарабик, аспартам, гааны тос, хлорофиллин зэсийн бүрдэл  Е 141,шингэн парафин , цэвэршүүлсэн ус.
1 пастилад 0,385 грамм карбогидрат агуулсан энэ нь 0,03 талхны нэгжтэй тэнцэнэ

Исла Моос эмийн хэлбэр: 
Пастила, 100мг, 30 ширхэг, 1 блистерт 10 ширхэг , хайрцагандаа 3 блистер савлагдана .

Эмийн найрлага
Исландын хөвдний усан ханд/ 0,4-0,8:1/80мг
Нэмэлт бодис: гуммиарабик, сахар орлуулагч, эрдсийн тос, аммони карамел, цэвэршүүлсэн ус1 пастилад 424 грамм сахар орлуулагч  агуулсан энэ нь 0,035 талхны нэгжтэй тэнцэнэ.

Эмийн бүлэг:
Хоолой залгиурын өвчлөлийн эмчилгээнд зориулсан бэлдмэл R02A A20

Заалт
Бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд, умайн салстын үрэвсэл, умайн дайврын үрэвсэл, өндгөвчний үрэвсэл, бага аарцгийн хөндийн бүх мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ, шулуун гэдэс орчмын үрэвсэл, үрэвсэлт нэвчдэс, гэдэс хоорондын уйланхай.

Заалт

  • Гуурсан хоолойн үрэвслийн үеийн ханиалгалт, залгиурын үрэвсэл, сахуулайн үеийн хоолой сөөх ,
  • Дууны хөвчний ачаалал ихтэй байх / дуучид , багш нар , илтгэгчид/
  • Оршин суух, ажиллах  өрөө тасалгаа нь хуурай агаартай болсны улмаас салст бүрхүүл хуурайших , халаалтын үед агаарын чийгшилт хангалтгүй байх
  • Спортоор хичээллэх, хамрын амьсгалах чадвар хязгаарлагдах

Эсрэг заалт
Аспартам нь чихэрлэг бодис тул фенилкетонури болж болохыг тооцох хэрэгтэй. Фруктоза-н  л нийцэл, Бэлдмэл орсон бодисуудад мэдрэг хүмүүс хэрэглэж болохгүй 

Гаж нөлөө: 
Ховор тохиолдолд харшлийн урвал өгч болно.
Маш ховор тохиолдолд сорбит агуулсан бэлдмэлд мэдрэг өвчтөнд сул урвал өгч болно.

Эмийн харилцан үйлчлэл
тогтоогдоогүй.

Эмийн тун хэтрүүлэх 
тогтоогдоогүй

Хадгалалт: +25оС доош хэмийн дулаанд , хуурай газар хадгална.

Эмийн хугацаа: 4 жил

Худалдаалах нөхцөл: Жоргүй олгоно

Исла Минт, Исла Моос бэлдмэлд исландын хөвд болох эмийн ургамлын ханд агуулагдана. Эрт үеэс л амьсгалын замын өвчлөлд исландын хөвд сайн нөлөө үзүүлдэг болохыг мэдэж хэрэглэсээр иржээ.

Исла Минт, Исла Моос нь  юуны өмнө  нянгийн эсрэг идэвхитэй үйлдэлтэй ,  ургамлын ханд нь дархлаа дэмжих шинж чанартай,  шинжлэх ухааны судалгаанд суурилсан амьсгалын замын өвчлөлийн эмчилгээнд үр дүнтэй бэлдмэл юм.

Исла Минт, Исла Моос нь хамгаалах шинж чанартай тул  урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгддэг. Жишээ нь мьсгалын замын онцгой чадвар, амьсгалын замын болон биений хүчний ачаалал нь ихсэх, спортоор хичээллэх.
Бэлдмэлд полисахарид агуулагдах бөгөөд энэ нь амьсгалын замын салст бүрхүүлийг гадны хортой хүчин зүйл, олон янзын цочролоос хамгаалдаг байна.
Исла Минт, Исла Моос ханиад томуунаас урьдчилан  сэргийлэхээр  хэрэглэх, амьсгалын замын янз бүрийн халдвараас болж салст бүрхүүлийн  хэвийн байдал алдагдаж болох буюу үүнээс хамгаалах  зорилгоор хэрэглэнэ.

Бэлдмэл нь ходоодыг цочроодоггүй.
 

12 –оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд 1 пастилаар 1 цаг тутам / хоногт 12 пастила хүртэл / ,4 наснаас 12 нас хүртэлх хүүхдэд 1 пастилаар 2 цаг тутам / хоногт 6 пастила хүртэл/ амандаа аажим шимж хэрэглэнэ.

Исла Минт, Исла Моос эмийн бэлдмэл нь маш сайн зөөвөрлөгдөж биед шимэгддэг тул удаан хугацаагаар хэрэглэхэдээ ямар нэг айдасгүйгээр хэрэглэж болно.

Үүнээс гадна Исла Минт, Исла Моосыг өвчлөлийн шинж тэмдгүүд арилсаны дараа эмийн үйлчлэлийн үр дүн тогтвортой болтол хэрэглэж болно.

Хэрэв өвчлөлийн шинж тэмдэг 4-5 дахь өдөрт арилахгүй бие дордох, амьсгаадах, халуурах, идээт болон цустай цэр гарах шинжүүд илэрвэл яаралтай эмчийн зөвөлгөө авна.

Исла Минт, Исла Моос бэлдмэлд агуулагдаж байгаа ургамлын ханднаас болж амт, үнэрээс нь татгалзаж болно. Гэхдээ энэ нь түүний эмчилгээний үйлчлэлээс татгалзах явдал биш юм.

Исла Минт, Исла Моос бэлдмэл нь сахароза агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэж болно.
1 пастилад 0,03 талхны нэгж буюу 0,385 грамм нүүрс ус агуулагдана.

Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх нь
Жирэмсэн болон хөхүүл үед эмч зөвшөөрсөн бол хэрэглэж болно

Тээврийн хэрэгсэл болон бусад механизмтай  харьцахад нөлөөлөх нь
 сөрөг нөлөө байхгүй

 Хүүхдэд 4 –с дээш насны хүүхдэд амандаа уусган удаан шимж хэрэглэнэ.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.