Инфлюцид (Influcide)

“Амьсгалын замын хурц үрэвсэлт өвчнүүд, томуу нь хүн төрөлхтөнд тохиолдож буй хамгийн өргөн тархсан өвчин болохыг статистик тоо баримт баталж байна. Эдгээр өвчнүүдийг үүсгэдэг вируснууд хоорондоо маш их ялгаатай бөгөөд энэ ялгаа улам бүр өсөн нэмэгдэж байгааг харгалзан эдгээр өвчнийг амжилттай дарах сайн эм бэлдмэл хэрэгтэй. 

Инфлюкид нь байгалийн жинхэнэ бүрэлдэхүүн найрлагатай Германы цогц бэлдмэл бөгөөд зөвхөн томуугийн янз бүрийн вируснуудад төдийгүй мөн Амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэгч өвчнүүдийн эсрэг маш өндөр үр дүнтэй үйлчлэлтэй. 
Өвчний эхэн үед Инфлюкид нь Амьсгалын замын хурц үрэвсэлт өвчнүүд ба томуугийн янз бүрийн илрэлийг, тухайлбал толгой өвдөх, үе мөч, хөл гарын булчин өвдөх, чичрэх, халуурах, нус гоожих, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг анхны илрэлүүдийг хурдан намдаана. 

Инфлюкид нь цэвэр интерфероны хүчирхэг эх үүсвэр бөгөөд бие махбодын хамгаалалт дархлааны тэргүүн шугамын чухал элемент юм. Инфлюкидын өөр нэг давуу тал бол өвчний дараахи ядрал, бие сулрах зовиурыг ихээхэн бууруулах чадвартайд орших ба ингэснээр хэвийн амьдралд хурдан буцаж ороход тусална. 

Инфлюкид нь зөвхөн Амьсгалын замын хурц халдварт өвчин, томууны вирусыг үр дүнтэй тэмцээд зогсохгүй мөн дархлааны системийг бэхжүүлж вирусаас хамгаалдаг. 

Иймээс Амьсгалын замын хурц халдварт өвчин, томууны эмчилгээгээр зогсохгүй тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд Инфлюкидыг  ашиглаж болно”.