Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Инфлюцид (Influcide)

Дүн бүртгэлийн мэдээнээс үзвэл хүн төрөлхтний хамгийн ихээр өвчилдөг өвчин нь ханиад, томуу томуу төст өвчнүүд байна. Өвчин үүсгэгч маш олон төрөл болж үргэлж нэмэгдэж байгаагаас эдгээр өвчинтэй тэмцэх эмийн бэлдмэлүүд зайлшгүй хэрэгцээтэй. Инфлюцид: байгалийн гаралтай Германд үйлдвэрлэсэн нийлмэл бэлдмэл нь зөвхөн вирусын гаралтай томуу томуу төст өвчинтэй тэмцээд зогсохгүй  вирусээр үүсгэгдсэн ханиадтай ч тэмцэх чадвартай.

Инфлюцид* нь өвчний эхлэл үеийн шинж тэмдэг болох: толгой болон булчингаар өвдөх, халуурах, хамраас ус гоожих, хоолой сэрвэгнэх, сөөнгөтөх зэргийг түргэн арилгана. Инфлюцид нь бие махбодийн хамгаалалтын эхний эгнээ болох интерфероныг хүчтэй дэмжигч. Инфлюцидын нэг өөр давуу тал нь өвчний дараах бие сульдах, ядрах шинж тэмдгийг арилгадаг тул түргэн илааршиж, эрүүл болно.

Инфлюцид бэлдмэл нь зөвхөн вирус болон ханиад томуутай тэмцээд зогсохгүй дархлааг дээшлүүлэн вирусын халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх чадвартай. Инфлюцидыг ханиад томууны эмчилгээнд, мөн урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Инфлюцид 2 хэлбэрээр үйлдвэрлэгддэг.

Шахмал: Насанд хүрэгчид ба 1 дээш насны хүүхдэд
Дусал: 12 наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчдэд

Инфлюцид – Ханиад, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд тань ТҮРГЭН ТУСЛАМЖ болно.

Инфлюцид шахмал: үйлдвэрлэгч ДХУ Arzneimittel (Герман) эмийн улсын бүртгэлийн гэрчилгээ F120517RO03018, бүртгэл нь 07.05.2017.

DHU     

Ханиад томууны урьдчилан сэргийлэлт ,эмчилгээ.  Интерфероны байгалийн үүсгэгч

Эмийн хэлбэр:
шахмал., № 60, 3 блистерт 20 шахмалаар.

Найрлага:
Aconitum Trit. D3  25 мг
Gelsemium Trit. D3  25 мг
Ipecacuanha Trit. D3  25 мг
Phosphorus Trit. D5  25 мг
Bryonia Trit. D2  25 мг
Eupatorium perfoliatum Trit. D1  25 мг

Туслах бодисууд: сахароза.

Эмийн бүлэг:
Гомеопат эмийн бэлдмэл. 

Эмийн заалт
Ханиад томуу томуу төст өвчний эмчилгээ урьдчилан сэргийлэлт.

Эсрэг заалт
Бэлдмэлд орсон бүтээгдэхүүний аль нэгэнд харшилтай бол хориглоно.

Гаж нөлөө: 
Цөөн тохиолдолд хэт мэдрэгшил үүсч арьсан дээр тууралт гарах гэдэс ходоодны талаас өөрчлөлт өгөх боломжтой.
Гомеопат бэлдмэлийн анх удаа хэрэглэж байхад биеийн байдал муудвал эмийг зогсоон эмчид хандана уу.

Бусад эмийн бодист харшлах: 
Ямар нэг харш нөлөө илрээгүй ба клиник судалгаагаар Инфлюцидийг хавсарсан эмчилгээнд хэрэглэхэд үр дүн сайн байсан.

Хадгалах горим: 15- 25 °С хэмд хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.

Эмийн хугацаа: 5 жил

Худалдаалах нөхцөл: жоргүй олгоно

Инфлюцид — нийлмэл гомеопат бэлдмэл.Амьсгалын дээд замын үрэвсэл болон томуу төст өвчний эмчилгээнд өргөн хэрэглэгддэг 6 нэгдлээс бүрдэнэ.Бүрдэл нь амьсгалын дээд замын хурц халдварын шинж тэмдэг болох:халууралт,толгой өвдөх,булчин үе мөчөөр өвдөх,мөн хамраас ус гоожих ,хоолой өвдөх зэргийг хурдан хугацаанд үгүй болгоно. Бэлдмэл нь өөрийн хамгаалах урвалыг идэвхжүүлэн үүгээрээ өвчний эдгэрэлтийг түргэсгэн өвчний үед суларсан биеийг чангалж хэвийн байдалд ороход түлхэц өгнө (астенический синдром).Эмийг  өвчин хүрсэн даруйдаа буюу өвчтэй хүнтэй харьцсан даруйдаа хэрэглэвэл өвчнийг даамжирч хүндрэхээс сэргийлнэ.

Чухал:
Инфлюцид нь интерферон ялгаралтыг идэвхжүүлдэг нь батлагдсан..  Инфлюцидын интеферон ялгаруулах чадвар нь циклоферонтой тэнцүү.

Ершов Ф.И.,  Рациональная фармакотерапия гриппа и ОРВИ «Фарм. вестник», 2003, № 39
Доказана противовирусная активнсоть Инфлюцида при сезонном (H1N1 H3N2 иB) и пандемическом гриппе А (H1N1)
Обладает in vitro противовирусной активностью в отношении широкого спектра вирусов, вызывающих ОРВИ: аденовирусов, коронаровирусов, респираторно-сенцитиального вируса и вируса парагриппа)

Еропкин М.Ю., Григорьева В.А. «Активность препарата Инфлюцид в модельных системах»//МЕДЛАЙН-Экспресс, 2007№6, с.23-26

  • Инфлюцид уусан хүүхдүүдийг эмчилгээнд хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад ханиад томуугаар өвчлөх нь 2 дахин буурсан.
  • Ханиад томуу, амьсгалын замын халдварт өвчний үед хэрэглэхэд       Инфлюцидын үр дүнгийн индекс 80% хүрдэг нь түүнийг амьсгалын замын вирусуудад идэвхитэй үйлчилдэг эм болохыг баталдаг**

Гаращенко Т.И., Гаращенко М.В., Мезенцева М.В.

  • Ханиад томууны эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд гомеопатын бэлдмэл хэрэглэх нь клиник иммунологийн үндэслэлтэй // Русск. мед. журн.-2005.-Т.13, №21.- С. 1432-1437.

  Инфлюцидыг 1 сар хэрэглэснээр амьсгалын замын хурц халдварт өвчний дахилт хүндрэл үргэлжлэх хугацааг 3 сараар багасгана .
Моккия-Сербина С.А.,ПАГ,№6,2009

Шахмал

Өвчний хурц үед: 
Хүүхдэд 1-12 нас-1 шахмалаа цаг тутамд (өдөрт 8 шахмалаас ихгүй)бие сайжиртал, цаашид — 1 шахмалаар өдөрт 3 удаа бүрэн эдгэртэл.

12 нас болон насанд хүрэгчдэд өвчний хурц үед — 1 шахмалаар цаг тутам (12 оос ихгүй) сайжиртал, цаашид — 1 шахмалаар өдөрт 3 удаа.

Ханиад болон томуу томуу төст өвчний урьдчилан сэргийлэлт:

1-12 насны хүүхдэд  — өдөрт 1 шахмалаар 3 удаа;

12 нас болон насанд хүрэгчдэд — өдөрт 1-2 шахмалаар 3 удаа.
39 өөс дээш хэмийн халууралт болон халуун буухгүй байгаа тохиолдолд эмчээс зөвлөлгөө авна уу яагаад гэвэл өөр хүндрэл хавасарсан байж болзошгүй.
Шахмалыг хоолны өмнө буюу хоолны дараа 30 хэрэглэх ба минутын зайтай хэрэглэх ба амандаа уусгаж хэрэглэнэ үү .3 хүртэлх насны хүүхдэд нэг цайны халбага усанд уусгаж өгч болно.

Целиаки өвчтэй хүмүүст аюулгүй ба улаан буудайнд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. 
Сахарын аль нэг төрөлд харшилтай бол эмчээс зөвлөгөө авна уу.

1 хүртэлх насны хүүхдэд Инфлюцидийг эмчилгээнд зайлшгүй хэрэглэх бол эмчтэй зөвлөнө үү.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд: Эмчтэй зөвлөсний дараа хэрэглэж болно.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.