Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Дистрептаза® (Distreptaza)

ДЭМБ -ын дүн бүртгэлийн мэдээгээр нөхөн үржихүйн насны (16-49 нас) хүмүүсийн сэтгэл зовоосон асуудлын нэг нь бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд (өндгөвч, умай, түрүү булчирхайн үрэвсэл) болдог байна. Учир нь, эдгээр өвчнүүд архагшвал хортой үр дагаварт хүргэж үргүйдэлт, савны гадуур жирэмслэлт, сарын тэмдгийн алдагдал, наалдац, аарцгийн хөндийн архаг өвдөлтөд хүргэдэг.  Үрэвсэл үүссэн бол түүний эмчилгээ нь мэргэжлийн түвшинд оновчтой, үр дүнтэй, мөн хавсарсан байх хэрэгтэй. Эмчилгээний эхний өдрөөс л үрэвсэлтэй хэсгийн цусны эргэлтийг сайжруулан, антибиотик эмчилгээний хүртээмж өндөр, үрэвслийг намдаах, наалдац үүсэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Стрептокиназа агуулсан лаа (Дистрептаза): үүсгэгчийн эсрэг бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй. Мөн дархлаа дэмжих, харшлын эсрэг, шинж тэмдгийн эмчилгээ (судас тэлэх, өвчин намдаах), үтрээний хэвийн орчныг алдагдуулахгүй байхад анхаарвал зохино.

Дистрептаза* - фермент агуулсан бэлдмэл ба фибринолитик ( фибрин хайлуулах)-стрептокиназа (15000 ME) уураг хайлуулах-стрептодорназа (1250 МЕ) юм.

Дистрептаза үрэвслийн эсрэг хүчтэй үйлчлэгч бөгөөд үрэвсэлтэй хэсгийн цусны эргэлтийг сайжруулан хаванг арилгаж, үрэвсэлтэй хэсгийн антибиотикийн шимэгдэлтийг ихэсгэн, үхэжсэн эсийг хайлуулан гадагшлуулах, өтгөн идээг гадагшлуулахдаа эрүүл эд эсийг гэмтээдгүйгээрээ давуу талтай. Мөн хэвлийн доод хэсгийн өвдөлт болон шээх үед гардаг зовиурыг 2.5-3 дахин багасгана.

Дистрептаза лааг хэрэглэсний дараа ЭХО-д гарсан өөрчлөлт 9 дахин түргэн арилж, эмнэлгийн ор хоног 5 хоногоор цөөрч, мөн эдгэрэх явц 3 дахин хурдасдаг.

Хамгийн чухал нь Дистрептазаг хэрэглэснээр өвчний дахилт, үргүйдэл, наалдац үүсэх процесс 70% багасдаг.
Бага аарцгийн хөндийн үрэвслийн эсрэг хавсарсан эмчилгээнд Дистрептазаг хэрэглэснээр эмчилгээний үр дүнг 96-98% нэмэгдүүлэх боломжтой.

Дистрептазаг эмэгтэйчүүд, бөөрний эмгэгүүд, шулуун гэдэс, арьс өнгөний болон мэс заслын дараах үед амжилттай хэрэглэж байна.
Дистрептазаг зөвхөн үрэвслийн эсрэг хавсарсан хэрэглээд зогсохгүй мөн эрэгтэй, эмэгтэй үргүйдэл, уйланхай, үр хөндөлтийн дараа, зулбалт, хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн мэс заслын дараах үрэвсэл, наалдац үүсэлтээс урьдчилан сэргийлэх зэрэгт дангаар нь хэрэглэхэд мөн үр дүнтэй.

Дистрептазаг дангаар нь үрэвсэл, бага аарцгийн хөндийн архаг өвдөлт  намдаахад хэрэглэдгээрээ давуу.
Дистрептазаг шулуун гэдсээр хэрэглэхэд биед сөрөг нөлөөгүй, богино хугацаанд үйлчилж эхэлнэ.
Дистрептаза-үрэвсэл, наалдац, үргүйдлийн эмчилгээ.
Дистрептаза шахмал: үйлдвэрлэгч Биомед Люблин (Полша) эмийн улсын бүртгэлийн гэрчилгээ F050614BP01295, бүртгэл нь 01.12.2018.

Biomed Lublin B01A D20

Бага аарцгийн хөндийн мэс заслын болон үрэвслийн гаралтай наалдац, үргүйдэлийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Эмийн хэлбэр: 
Шулуун гэдэсний лаа. 1 блистерт 6 ширхэг лаа.

Эмийн найрлага
Streptokinase  15000 нэгж
Streptodornase  1250 нэгж
Бусад найрлага: тальк, парафин

Эмийн эмчилгээний бүлэг:
Бүлэгнэлтийн эсрэг эмийн бүлэг. ATC код: B01A D

Эмийн үйлчлэл
Фармакодинамик: Дистрептаза нь стрептокиназа ба стрептодорназа гэсэн хоёр идэвхтэй найрлагатай.  Стрептокиназа нь цусны плазминогений проэнзимийг идэвхжүүлэгч бөгөөд стрептокиназа цусны бүлэнг хайлуулна. Стрептодорназа гүйцэд биш уураг болон хэрэггүй эдийн цэвэрлэгдэх явцыг хөнгөвчилнө. Фагоцитозыг идэвхжүүлнэ. Амьд эрүүл эсийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Үрэвслийн голомтонд антибиотик, бусад химийн бэлдмэлийн хүртэхүйг нэмэгдүүлнэ.

Фармакокинетик: одоогоор судлагдаагүй.

Заалт
Бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд, умайн салстын үрэвсэл, умайн дайврын үрэвсэл, өндгөвчний үрэвсэл, бага аарцгийн хөндийн бүх мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ, шулуун гэдэс орчмын үрэвсэл, үрэвсэлт нэвчдэс, гэдэс хоорондын уйланхай

Эсрэг заалт
Эмийн найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Шулуун гэдэсний шинэхэн шарх, оёдолтой үед хэрэглэхийг хориглоно. Учир нь оёдол сулран цус гоожих эрсдэлтэй.

Гаж нөлөө: 
Харшлын урвал, бага зэрэг халуурах, цус алдах хандлага ажиглагдаж болно

Эмийн харилцан үйлчлэл:
Үрэвслийн голомтонд антибиотик, бусад эмийн бодисын шимэгдэлт хүртэхүйг нэмэгдүүлнэ. 

Эмийн тун хэтрүүлэх
Эмийн тунг хэтрүүлэхэд илрэх нөлөө үгүй.

Хадгалалт: Хөргөгчийн 2-8 хэмд хадгална. Хөлдөөж болохгүй

Эмийн хугацаа: 3 жил

Худалдаалах нөхцөл: Эмийн сангаас зөвхөн жороор олгоно.

Лааг блистерээс гарган авч шулуун гэдсэнд гүн хийнэ. Эмийн тун өвчний явц, үе шатаас хамаарна.

Насанд хүрэгсэд: Хүнд хэлбэрийн үед 1 ширхэгээр өдөрт 3 удаа 3 хоног, дараагийн 3 хоногт 1 ширхэгээр 2 удаа, дараагийн 3 хоногт  1 ширхэгээр 1 удаа хэрэглэнэ.

Дунд болон хөнгөн хэлбэрийн үед 1 ширхэгээр өдөрт 2 удаа эхний 3 хоног, дараагийн 4 хоногт 1 удаа 1 ширхэгээр эсвэл  1 ширхэгээр 2 удаа 2 хоног хэрэглэнэ.

Эмчилгээнд дунджаар 8-18 ширхэг лаа хэрэглэнэ. Эмчилгээний дундаж хугацаа 7-10 хоног байна.

Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд:
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно.

Хүүхэд: Хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Жолоо барьж байх үед үзүүлэх нөлөө: Гаж нөлөө үгүй

1

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.