Анхааруулга
Энэ хэсэг нь хуулийн дагуу шаардлагатай биш юм зар нь эм, мэдээлэл агуулж байдаг. Энэ хэсгийн мэдээлэл эмчилгээ үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд нийт  хүн амд зориулсан зөвхөн шинжлэх ухааны болон мэдээллийн чанартай болно. Улсад мөрдөгдөж буй хуулиар энэ мэдээлэл эмч, эм зүйч нарт ашиглахад зөвшөөрөгдсөн байна. Та эмч аль эсвэл эм зүйчүү?

Циннабсин (Cinnabsin®)

Даарч хөрснөөс үүдэлтэй өвчний дийлэнх нь хамрын  ханиад шуухинаа юм. Шуухинаа нь гайморит болж хүндрэх нь бий. Ханиад, шуухинааг эмчлэх, түүний хүндрэлээс сэргийлэхэд Герман улсад үйлдвэрлэсэн байгалийн гаралтай хавсарсан бэлдмэл Циннабсин танд туслана.

Циннабсинийг 50 гаруй жилийн турш хамрын ханиад, хамрын дайвар хөндийн буюу гайморын хөндийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэсээр иржээ.

Циннабсины найрлага нь олон янзын үйлдэлтэй, салст бүрхэвчийн судасны үйл ажиллагааг хэвийн болгож, хамрын хамгийн гол үүрэг болох  өөрийгөө цэвэрлэх механизмыг нь идэвхжүүлэх замаар хамрын амьсгалыг хэвийн болгодгоороо  хамрын дусаалгуудаас  давуу талтай.

Циннабсин* нь хамрын амьсгалыг сэргээгээд зогсохгүй хамрын салст болон дайвар хөндийнүүдийн хөөнгийг буулгаж, нусыг шингэлэн хамар, түүний дайвар хөндийнүүдийн өөрийгөө цэвэрлэх үйлдлийг хэвийн болгодог.

Циннабсины өөр нэг давуу тал бол бие махбодийн дархлааг нэмэгдүүлэх замаар өвчний эдгэрэлтийг түргэсгэн, өвчнийг архагшуулахгүй байхад нөлөөлдөг. Циннабсин нь 2 болон түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгчид хэрэглэж болох эмийн бэлдмэл юм. 

Хамрын ханиад шуухинаа, гайморитын үед – Циннабсин.

Циннабсин шахмал: үйлдвэрлэгч DHU Arzneimittel(Герман), эмийн улсын бүртгэлийн гэрчилгээ F120517RO03016, бүртгэл нь 07.05.2017.

Эмийн мэдээлэл: Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцан эмчээс зөвлөлгөө авна уу!
Эмийг хүүхдээс хол хадгална уу.

Дур мэдэн эм хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!

DHU     

Нусгай болон гаймрын хөндийн үрэвсэлд

Эмийн хэлбэр: шахмал., № 100, 5 блист.  20 шахмалаар

Найрлага:
Cinnabaris trit. D3 мг  25 мг
Hydrastis trit. D3 10 мг  25 мг
Kalium bichromicum trit. D3  25 мг
Echinacea trit. D1  25 мг

Эмийн бүлэг:
Гомеопат эмийн бэлдмэл. 

Заалт
Хамрын дайвар хөндийн цочмог болонархаг үрэвсэлд (синусит).

Эсрэг заалт 
Хром, Echinacea, нийлмэл цэцэгтний овогт багтдаг ургамлууд болон бэлдмэлд буй бодис хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.Мөн хүндэрсэн системийн өвчнүүд болох сүрьеэ,цусны өвчнүүд,үе мөчний өвчнүүд,зарим төрлийн мэдрэлийн өвчин, ХДХВ бусад вирусын гаралтай архаг өвчнүүд. Циннабсин цардуулд харшилтай хүмүүст зохимж муу.

Гаж нөлөө: 
Зарим тохиолдолд хэт мэдрэгших болон арьсанд тууралт гарч болзошгүй. Ийм тохиолдолд эмийг солих хэрэгтэй.Шүлс ялгаралт ихэсвэл эмийг зогсоох буюу тунг багасган эмчээс зөвлөгөө авна уу. 
Эмийг эхлэн хэрэглэхэд шинж тэмдэг хүндрэн биеийн байдал муудвал эмчээс зөвлөгөө авна уу.

Харилцан үйлчлэл
бүртгэгдээгүй. Клиник судалгаагаар Циннабсиныг хавсарсан эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой.

Тун хэтрүүлэлт:
Тохиолдол бүртгэгдээгүй.

Хадгалалт: 15- 25 °С хэмд хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.

Эмийн хугацаа: 4 жил

Худалдаалах нөхцөл: жоргүй олгоно

Циннабсин — гомеопат нийлмэл бэлдмэл. Cinnabaris  хамрын дайвар хөндийн  үрэвслийн үед илрэх шинж тэмдэгүүд:толгой өвдөх,нулимс гоожих нүүрний мэдрэлийн өвдөлтийг хурдан, найдвартай  үгүй болгоно. Hydrastis и Kalium bichromicum  өвчний цочмог болон архаг, удаан үргэлжилсэн хэлбэрийн үед үр дүнтэй.Дээр дурдагдсан 3 бүрэлдхүүн нь салст бүрхэвчийн хаванг бууруулан хамрын амьсгалыг сэргээхэд нөлөөлдөг . Echinacea  дархлааны системийг бүхэлд нь дэмждэг.

Циннабсин нь хамар болон хамрын дайврын үрэвслийн цочмог болон архаг хэлбэрийн өвчний эмгэг жамын  эмчилгээний бүх шатанд нөлөөлдөг ба хавангийн эсрэг ,салс ялгаралтыг сайжруулах,дархлаа дэмжих болон  МЦТ ажиллагааг хэвийн болгодог

Цочмог үед: 2-12 насны хүүхэд цаг тутамд 1 шахмалаар (өдөрт 8 илүүгүй) эхний 2 хоног сайжиртал; дараа нь 1шахмалаар өдөрт 3 удаа; насанд хүрэгчид болон 12 дээш насны хүүхдэд цаг тутам 1 шахмалаар (12 шахмалаас илүүгүй) эхний 2 хоног; дараа өдөр тутам 1-2 шахмалаар өдөрт 3 удаа.

Хурц үе намдахгүй болон сайжрахгүй бол эмээ ууж дуусаад 3 хоногийн дотор эмчээс зөвлөлгөө аван эм солих эсвэл хавсарсан эмчилгээ хийх хэрэгтэй .

Өвчний архаг үед:Насанд хүрэгчид болон хүүхдэд 1 шахмалаар өдөрт 3 удаа.. Эмчилгээг 4-6 долоо хоног үргэлжлүүлвэл зохимжтой .

Шахмалыг хоолны өмнө буюу хоолны дараа 30 минутын дотор ууна.
Эмчийн зөвлөгөө авахгүйгээр 8 долоо хоногоос урт хугацаагаар уухыг хориглоно.

Эмч тань таныг сахарозын төрөлд хэт мэдрэг гэсэн бол заавал зөвлөгөө авна уу.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй адил жирэмсэн болон хөхүүл ээж нарт хэрэглэхэд эмчийн зөвлөлгөө авна уу.1 хүртэлх насны хүүхэд болон бамбай булчирхайн өвчтэй  хүмүүс хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу.

0

Асуулт асуу

To prevent automated spam submissions leave this field empty.