Хүүхдийн болон чих хамар хоолойн эмч нарын практикт түгээмэл тохиолдох амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний эмчилгээний салбар дундын асуудлууд

8.07.2016

2016 оны 6 сарын 27-30 хооронд Австри улсын Инсбрук хотноо”Хүүхдийн болон чих хамар хоолойн эмч нарын практикт түгээмэл тохиолдох амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний эмчилгээний салбар дундын асуудлууд “сэдэвт XII удаагийн олон улсын эмч нарын онол практикийн бага хурал боллоо. Энэ удаагийн онол практикийн бага хуралд : ОХУ, Беларусс, Узбекистан, Монгол, Серб, Черногор, Хорват, Болгар, Герман зэрэг орны анагаах ухааны салбарын тэргүүлэх эмч нар оролцов. Илтгэлүүдийн хүрээнд амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний эмчилгээний тулгамдсан ассудлуудын талаар туршлага солилцон,хэлэлцэн зовлолдож эмчилгээний практикт хэрэглэгдэх зувлэмж үүдийг хэлэлцэн тогтов.