2016

28.01.2016

Цагаан сар 2016 Монголын ард түмний хувьд хамгийн том уламжлалт баяр юм.Цагаан сарын баярыг 2000 гаруй жилийн өмнөөс “Хаврын баяр” гэж тэмдэглэж ирсэн билээ.Энэ жилийн цагаан сарыг бид 2 сард тэмдэглэнэ.Цагаан сарын баярыг хамгийн өргөн тэмдэглэдэг бөгөөд бүх л ураг садангаараа цугладаг. Энэ баяраар айл болгоны ширээ хамгийн элбэг тансаг дүүрэн байдаг нь ирэх жилд ийм л байхыг билэгддэг.Энэ л өдөр хамгийн гоё шинэ хувцсаа өмсөж өглөө эртлэн босож мөр зүгээ гарган залуус багачуул нь өрхийн хамгийн өндөр настнаас эхлэн золгоно .

Хүүхэд болгон бэлэг авч баярлан томчуул нь сайн сайхныг билэгдэн хөөрөлдөнө.

Монгол дахь Алпен Фарм компани төлөөлөгчид Монголынхоо бүх ард түмэнд Сар Шинийн мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж  2016 ондоо хүн болгон ажилтай орлоготой байх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсье.